• About
  • Advertise
  • Careers
  • Contact
Sunday, January 11, 2026
  • Login
Олдсонгүй
Бүх илэрц
NEWSLETTER
www.uls.mn
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
Олдсонгүй
Бүх илэрц
www.uls.mn
Олдсонгүй
Бүх илэрц
Нүүр Бусад

30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн хэргийн газрын ойр орчмынхон: Бид айсандаа болоод гэрээсээ ч гарч чадахгүй байна

Нийтэлсэн: admin
January 6, 2026
Ангилал Бусад
0
30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн хэргийн газрын ойр орчмынхон: Бид айсандаа болоод гэрээсээ ч гарч чадахгүй байна
0
SHARES
932
Үзсэн
Share on FacebookShare on Twitter

Энэ сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө БЗД-ийн нутаг дэвтсгэр болох Дарь-Эхэд гэр бүлийн маргааны улмаас 30 настай эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн онц ноцтой хэрэг гарчээ. Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Тэгвэл онц ноцтой гэмт хэргийн талаар талийгаач эмэгтэйн гэртэй ойр амьдардаг иргэдээс дараахь мэдээллийг авлаа.

-Танай энэ хавьд айхавтар хүн амины хэрэг гарчээ. Та сонсов уу?

-Тэгсэн гэсэн. Би өглөө ажил руугаа явах гээд гэрээсээ гартал манай арын гудамжинд тэр чигээрээ цагдаагийн машин эгнээд зогсчихсон байсан. Тэгээд юу болсон юм бол гээд хүнээс асуутал дөрвөн настай хүүхдийг ээжтэй нь хамт хөнөөсөн хэрэг гарсан гэж хэлсэн. Сонсоод үнэхээр аймшигтай санагдсан. Тэгээд бид айсандаа болоод гэрээсээ ч гарч чадахгүй байна. Тэр аймшигтай хэргийг хийсэн хүн хөрш нь гэж сонссон шүү. Ер нь тэгээд цаг цөвүүн болжээ. Хэнд ч итгэхээргүй болсон байна. Бодвол архи уусан байсан биз. Түүнээс тэр жаахан амьтныг ээжтэй нь хамт хөнөөх зориг хаанаас гарах вэ дээ.

-Танай энэ хавийнхан юу гэж ярьцгааж байна?

-Гудамжных нь үзүүрийг туузаар хаачихсан байгааг харах үнэхээр сэтгэлд сэвтэй юм билээ, бурхан минь. Машин тэрэгтэй хүн л энэ хавиар явна уу гэхээс биш явган хүн ч явахаас айдас төрмөөр эвгүй харагдаж байгаа биз. Үнэндээ энэ нийгэмд амьдрахад хэцүү болж. Үнэхээр айж байна. Хаалгаа түгжээд гэртээ байж байвал дээр ч юм шиг. Тэр эмэгтэй, охин хоёрыг үнэхээр өрөвдөж байна. Хөөрхий яаж тарчилсан бол гэхээс.

Энэхүү онц ноцтой хэрэг нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гарсан бөгөөд энэ хавийн хүмүүсээс асуухад бүгд сонссон байв. Иргэдийн хувьд “Үнэхээр айж байна. Хөрштэйгөө ч холбоо, харилцаа тогтоохоос айж байна” гэсэн хариултыг өгч байлаа.

ЦЕГ: Дөрвөн настай охин ээжтэйгээ хутгалуулж нас барсан хэргийг шалгаж байна

Тэгвэл цагдаагийн байгууллагаас дараахь мэдээллийг өгсөн юм. “Цагдаагийн байгууллагад 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Дунд Дарь-Эхийн дунд буудал орчимд “Манай эхнэр нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулахад хөрш нь гэх эрэгтэй 30 настай эмэгтэй М-ийг дөрвөн настай болон гурван настай охиных нь хамт биед нь мэс ашиглан халдсан. Үүний улмаас 30 настай эмэгтэй М, дөрвөн настай охиныхоо хамт амиа алдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Мөн гурван настай охин А-ийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байна” гэв.

Хохирогч эмэгтэйн нөхөр: Миний охиныг мал нядалж байгаа юмшиг хутгалаад, эхнэрийг минь үсдээдчирсэн юмшиг байна

Хохирогч эмэгтэйн нөхөр хэвлэлд дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Жирэмсэн эхнэр, охин хоёрыг минь мал алж байгаа юм шиг л алчихсан байх юм. Гурван настай охин минь гурав хутгалуулчихсан одоо сэхээнд хэцүү байна. Өглөө машин аваад ирэх хооронд ийм харгис хэрэг гарсан.

Миний охиныг мал нядалж байгаа юм шиг хутгалаад, эхнэрийг минь үсдээд чирсэн юм шиг байна. Одоо нэг охин минь маш хүнд байдалтай эмнэлэгт байгаа. Дөрөвхөн настай охин минь яаж амь гуйсан бол доо. Цаг гарны дотор л хэн нь ч мэдэгдэхгүй хүн гар гэр бүлийг минь хяргачихлаа. Одоо амьд үлдсэн охин минь “Ээж яасан бэ. Би аниа болж байгаа” л гэнэ. Би охиноо босчих. Гарч ирэхээр нь тоглоё” гэж хэлсэн. Охин минь “Танихгүй агаа ёоёо” гээд л байна. Хайртай, ханиа, дөрвөн настай охиноо, гэдсэнд байгаа үрээ нутаглуулна. Би үнэхээр шоконд орчихлоо. Сэтгэцийн өвчтэй, гаж донтой нь мэдэгдэхгүй хүн орж ирээд л нэг айлыг сийчээд хаячихлаа. Энэ бол аймшигтай аллага.Дөрвөн настай охиныг минь сийчээд хаячихсан. Энэ хүн ял авлаа гэсэн ч нэг айлын амьдрал орвонгоороо эргэж байна” хэмээв.

Г.Балгар

А.Дулам

Эх сурвалж: Өдрийн сонин

admin

admin

Дараагийн мэдээ
О.Баасанхүү: Манайд ажил хийхгүй, халамж хүлээдэг сэтгэлгээ нийтлэг болчихсон. Энэ бол “Монгол Мадуро”-г бий болгож буй хөрс

О.Баасанхүү: Манайд ажил хийхгүй, халамж хүлээдэг сэтгэлгээ нийтлэг болчихсон. Энэ бол "Монгол Мадуро"-г бий болгож буй хөрс

Сэтгэгдэл бичих post

Recommended

Жирэмсэн эмэгтэйг, 4 настай охинтой нь хөнөөсөн М.Батчулууныг баривчилсан шийдвэрийг ШҮҮХЭЭС хүчинтэйд тооцож, цагдан хорьжээ

Жирэмсэн эмэгтэйг, 4 настай охинтой нь хөнөөсөн М.Батчулууныг баривчилсан шийдвэрийг ШҮҮХЭЭС хүчинтэйд тооцож, цагдан хорьжээ

5 days өмнө

“COP17” НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ

3 weeks өмнө

Popular News

  • Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

    Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Г.Занданшатарын улс төр “допинг”-гүй байсан гэхэд хэцүү

    0 shares
    Share 0 Tweet 0
  • П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Д.Дамба: Хайгуулын лиценз олголт 14 жил хаалттай байлаа. Ингээд гацаачихаар хэдэн Оюу толгой байгааг мэдэхгүй шүү дээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ирэх дарамт тогтворгүй байх эрсдэлтэй

    0 shares
    Share 0 Tweet 0

Connect with us

Newsletter

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor.
SUBSCRIBE

Category

  • Бусад
  • Нийгэм
  • Улс төр

Site Links

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org

About Us

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

  • About
  • Advertise
  • Careers
  • Contact

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Олдсонгүй
Бүх илэрц
  • Home

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.