• About
  • Advertise
  • Careers
  • Contact
Sunday, January 11, 2026
  • Login
Олдсонгүй
Бүх илэрц
NEWSLETTER
www.uls.mn
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
Олдсонгүй
Бүх илэрц
www.uls.mn
Олдсонгүй
Бүх илэрц
Нүүр Бусад

О.Баасанхүү: Манайд ажил хийхгүй, халамж хүлээдэг сэтгэлгээ нийтлэг болчихсон. Энэ бол “Монгол Мадуро”-г бий болгож буй хөрс

Нийтэлсэн: admin
January 7, 2026
Ангилал Бусад
0
О.Баасанхүү: Манайд ажил хийхгүй, халамж хүлээдэг сэтгэлгээ нийтлэг болчихсон. Энэ бол “Монгол Мадуро”-г бий болгож буй хөрс
0
SHARES
6
Үзсэн
Share on FacebookShare on Twitter

– Популизм хэзээ цэцэглэдэг вэ гэхээр ажилгүйдэл ихсэх үед. Ажилгүй хүн бодлого сонсохоос илүү бэлэн амлалт сонсохыг хүсдэг. Ингэж л популистууд “төр та нарыг тэжээнэ”, “мөнгө өгнө”, “өрийг чинь тэглэнэ” гэдэг үгээр гарч ирдэг –

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та саяхан “Монгол Мадуро” нэртэй лайв хийж, Венесуэлд өрнөж буй үйл явдлыг Монголын бодит нөхцөл байдалтай харьцуулан нэлээд хурц байр суурь илэрхийллээ. Яриагаа үүнээс эхэлье. Та яагаад заавал Мадурогийн жишээг татав?

-Венесуэлийн өнөөгийн нөхцөл байдал бол популист удирдлага улс орныг хаашаа хүргэж болдгийн бодит жишээ. Мадуро бол зүгээр нэг дарангуйлагч биш. Тэр бол мэдлэг боловсролгүй, гадаад бодлогын ур чадваргүй, системийн үнэ цэнийг ойлгоогүй хүн байсан. Байгалийн баялаг ихтэй улс байж ядуурч, олон улсын тавцанд шахагдаж, эцэстээ гадны тусгай ажиллагааны бай болж байна. Эндээс бид нэг зүйлийг ойлгох ёстой. Улс орны хувь заяа ганц хүний амлалт, ганц удирдагчийн “ард түмэнд таалагдах” бодлогоор явдаггүй. Харин системээр явдаг. Системгүй улс Мадуро шиг төгсөнө.

-Та “Монгол Мадуро” гэж тодорхойлсон. Монголд яг ямар үзэгдлийг ингэж нэрлээд байна вэ?

-Монголд сүүлийн 30 гаруй жилд популизм гүн суусан. “Баялгийг ард түмэнд тараана”, “Хүн бүрд мөнгө өгнө”, “Төр бүхнийг даана” гэдэг үг бол хамгийн аюултай үг. Монголын хамгийн анхны институцичилсэн популизмыг би Санжийн Баяр гуайгаас эхлэлтэй гэж хардаг. Байгалийн баялгийг хуримтлал биш, тараалт болгож ойлгуулсан. Өнөөдөр үр дагавар нь юу байна вэ. Баян байх нь гутамшиг, ядуу байх нь бахархал болчихсон. Баян хүн болгонд “луйварчин” гэсэн шошго наадаг. Харин ажил хийхгүй, халамж хүлээдэг сэтгэлгээ нийтлэг болчихсон. Энэ бол Монгол Мадурог бий болгож буй хөрс.

-Та Америкийн жишээг олонтаа дурдсан. Америк юугаараа өөр байна гэж харж байна?

-Америк тогтолцоогоо үхтлээ хамгаалдаг. Ерөнхийлөгчөө муулж болно, бодлогыг нь шүүмжилж болно. Харин систем рүү нь дайрдаггүй. Шүүх, тагнуул, прокурор, цагдаа бол төрийн тулгуур. Тэднийг нийтээрээ гутааж, үгүйсгэдэг соёл Америкт байхгүй. Монголд харин эсрэгээрээ. Авлигатай тэмцэх нэрээр системээ нураах гээд байна. Цагдаагаа нулимж, шүүгчээ доромжилж, прокурорыг дайсан мэт хардаг. Ингэж системийг сулруулбал эцэстээ хэн хожих вэ. Мэдээж популистууд л хожно.

-Д.Энхбатын хэрэг, тагнуулын байгууллагын задралын талаар ч дурдсан. Ямар санаа хэлэх гээд байна вэ?

-Аль ч улсад нууц ажиллагаа байдаг. Алдаа гарч болно. Гэхдээ төр өөрийнхөө системийг олон нийтийн өмнө нүцгэлж, задлаад, бие биенээ илчилж эхэлбэл тэр улс удахгүй суларна. Манайд тагнуулын ажиллагааг улс төр болгож, олон улсын шүүхэд өөрсдөө нэр дэвшүүлсэн. Энэ бол системээ дотроос нь эвдсэн үйлдэл. Үүний үр дагавар өнөөдөр ч харагдаж байна.

-Эдийн засгийн талаар ярья. Та бэлэн мөнгө тараах бодлогыг хатуу шүүмжилдэг. Яагаад?

-Бэлэн мөнгө бол хөгжлийн бодлого биш. Хүн бүрд нэг сая төгрөг өглөө гээд хэн ч баяжихгүй. Арван хүн хоорондоо тэр мөнгөө эргүүлээд л дуусна. Харин инфляци өснө, баялаг үнэгүйднэ. Харин тэр мөнгийг боловсролд, эрүүл мэндэд, дэд бүтцэд, ажлын байранд оруулбал үрждэг. Зам тавина, үйлдвэр барина, хуримтлал бий болгоно. Гэтэл бид эсрэгээр нь явж байна.

-Шатахуун, нефтийн бодлогын талаар та нэлээд шүүмжилсэн. Яг юу хийх ёстой гэж үзэж байна вэ?

-Нэгдүгээрт, эх үүсвэрээ олон болгох ёстой. Нэг улсаас 100 хувь хамааралтай байж болохгүй. Хоёрдугаарт, хадгалах сав, нөөцийн бодлого хэрэгтэй. Хямд үнэтэйг авдаг нь авна, үнэтэйг нь авах хүн ч байна. Сонголт байх ёстой. Гэтэл өнөөдөр бид мөрөөдлийн агуулах ярьсаар сууж байна. Энэ хооронд шатахууны хомсдол нүүрлэж байна. Энэ бол бодлогогүй, популист сэтгэлгээний үр дүн.

-Та боловсролын бодлогын талаар ч ярьсан. Улстөрчдийн хүүхдүүдийн асуудлыг онцолсон шүү дээ.

-Хэний хүүхэд байх нь хамаагүй. Мэдлэгтэй, чадвартай бол төрөөс дэмжих ёстой. Өнөөдөр “даргын хүүхэд” гэдэг шалтгаанаар зээл авах боломжийг хааж байгаа нь өөрөө ялгаварлалт. Үндсэн хуулийн эсрэг. Бид Монгол Мадурог солихыг хүсвэл мэргэжлийн, боловсролтой давхаргыг бий болгох ёстой. Тэр нь атаархлаар биш, бодлогоор бий болдог. Эцэст нь хэдэн зүйл хэлье. Нэгдүгээрт, популист амлалт өгдөг улстөрчдийг дэмжихээ болих хэрэгтэй. Хоёрдугаарт, бэлэн мөнгөний тараалтаа зогсоох ёстой. Гуравдугаарт, төрийн системээ нураах биш, сайжруулах хэрэгтэй. Дөрөвдүгээрт, геополитикийн энэ хүнд үед монголчууд эв нэгдэлтэй байх ёстой. Монгол Улс Мадурогийн замаар явах уу, эсвэл системтэй, бодлоготой улс болох уу гэдэг нь бидний сонголтоос шалтгаална.

-Популизм хүчээ авахад ажилгүйдэл, халамжийн бодлого их нөлөөлдөг гэж ярьдаг. Үүнийг жаахан тодруулбал?

-Популизм хэзээ цэцэглэдэг вэ гэхээр ажилгүйдэл ихсэх үед. Ажилгүй хүн бодлого сонсохоос илүү бэлэн амлалт сонсохыг хүсдэг. Ингэж л популистууд “төр та нарыг тэжээнэ”, “мөнгө өгнө”, “өрийг чинь тэглэнэ” гэдэг үгээр гарч ирдэг. Монголд өнөөдөр ажилгүй, тогтворгүй орлоготой хүмүүс олширсон. Энэ бол Монгол Мадурог төрүүлэх хамгийн таатай хөрс. Харин ажилтай, мэргэжилтэй, орлоготой хүн популизмд хууртдаггүй. Тиймээс бодит хөгжлийн суурь нь ажлын байр.

-“Тороолын намууд” гэж шүүмжилсэн. Энэ үзэгдэл Монголын улс төрд хэр хор хөнөөлтэй гэж та үзэж байна?

-Маш их хор хөнөөлтэй. Нам гэдэг үзэл санаа, бодлого, институци байх ёстой. Харин манайд намын тамга худалдаж аваад л “ард түмний төлөө” гэж орилдог бүлэглэлүүд бий болсон. Эд нар жинхэнэ популизмыг үйлдвэрлэдэг. Хариуцлагагүй амлалт өгнө, хэрэгжих боломжгүй зүйл ярьж олны уур бухимдлыг ашиглана. Улс төрийг тоглоом болгож, төрийн үнэ цэнийг унагадаг.

-Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах оролдлогуудын талаар та анхааруулсан. Үүнийг яагаад аюултай гэж үзэж байна вэ?

-Сонгууль бол төрийн эрхийг авах цорын ганц хууль ёсны зам. Үүнийг тойрох, “Ард түмний нэрээр” гэх халхавчаар хууль бус үйлдэл хийх нь төрийн эргэлттэй адил. Манайд сүүлийн жилүүдэд “Ард нийтийн санал асуулга”, “Шууд ардчилал” гэх нэрээр Үндсэн хуулийг үгүйсгэх оролдлогууд гарч байна. Энэ бол тогтолцоог нураах үйлдэл. Ийм замаар явбал Венесуэлийн араас орно. Геополитикийн тухайд Орос, Хятадтай холбоотой болгоомжлол их байна. Үүнд бид яг ямар байр суурь барих ёстой вэ гэдгээ бодох хэрэгтэй. Монгол бол дунд нь хавчуулагдсан улс. Ийм нөхцөлд туйлшрал хамгийн аюултай. Нэг талд бүрэн орох, эсвэл нөгөө талд бүрэн орох аль аль нь эрсдэлтэй. Бид эв нэгдэлтэй байж, олон талт харилцааг барих ёстой. Хөршүүдтэйгээ тэгш харилцаж, ашигтайг нь ашиглах ухаан хэрэгтэй. Харин дотооддоо хагаралтай, популист удирдлагатай байвал гадны нөлөөнд амархан орно.

-Сүүлд асуухад, Монголд ямар төрлийн удирдагч хэрэгтэй гэж та харж байна вэ?

-Нэгдүгээрт, мэдлэгтэй байх ёстой. Хоёрдугаарт, туршлагатай байх ёстой. Гуравдугаарт, системийг хүндэлдэг байх ёстой. Гоё үгтэй, шоу хийдэг, ууртай, дайрч давшилдаг хүн удирдагч биш. Улс орныг ухаалгаар, хуулийн хүрээнд, урт хугацааны бодлогоор авч явдаг хүн л жинхэнэ удирдагч. Ер нь систем гэдэг бол хувь хүнээс үл хамаарах тогтолцоо. Шүүх ажилладаг, хууль үйлчилдэг, төрийн байгууллагууд хоорондоо хяналттай байдаг бүтэц. Хувь хүн явж болно, алдаа гаргаж болно. Харин систем үлдэх ёстой. Систем нурвал улс нурна. Монголд өнөөдөр хамгаалах ёстой хамгийн чухал зүйл бол энэ. Тиймээс манай ард түмэн үнэгүй юманд битгий баярла. Бэлэн мөнгөнд хууртагдах тусам ирээдүйгээ алдаж байна гэсэн үг.

Улстөрчдөөс гоё үг биш, бодлого нэх, зөв үү. Монгол Улс Мадурогийн замаар явах эсэх нь нэг хүний биш, нийт иргэдийн ухамсрын асуудал. Бид ухаалгаар сонговол улс аварна, анзааралгүй орхивол популизм ялна.

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин

admin

admin

Дараагийн мэдээ
Жирэмсэн эмэгтэйг, 4 настай охинтой нь хөнөөсөн М.Батчулууныг баривчилсан шийдвэрийг ШҮҮХЭЭС хүчинтэйд тооцож, цагдан хорьжээ

Жирэмсэн эмэгтэйг, 4 настай охинтой нь хөнөөсөн М.Батчулууныг баривчилсан шийдвэрийг ШҮҮХЭЭС хүчинтэйд тооцож, цагдан хорьжээ

Сэтгэгдэл бичих post

Recommended

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ

4 weeks өмнө
Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-аас Б.Батбаатар өөрөө нэр дэвшихээр бэлдэж эхэлжээ

Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-аас Б.Батбаатар өөрөө нэр дэвшихээр бэлдэж эхэлжээ

3 weeks өмнө

Popular News

  • Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

    Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Г.Занданшатарын улс төр “допинг”-гүй байсан гэхэд хэцүү

    0 shares
    Share 0 Tweet 0
  • П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Д.Дамба: Хайгуулын лиценз олголт 14 жил хаалттай байлаа. Ингээд гацаачихаар хэдэн Оюу толгой байгааг мэдэхгүй шүү дээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ирэх дарамт тогтворгүй байх эрсдэлтэй

    0 shares
    Share 0 Tweet 0

Connect with us

Newsletter

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor.
SUBSCRIBE

Category

  • Бусад
  • Нийгэм
  • Улс төр

Site Links

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org

About Us

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

  • About
  • Advertise
  • Careers
  • Contact

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Олдсонгүй
Бүх илэрц
  • Home

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.