• About
  • Advertise
  • Careers
  • Contact
Monday, January 12, 2026
  • Login
Олдсонгүй
Бүх илэрц
NEWSLETTER
www.uls.mn
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
Олдсонгүй
Бүх илэрц
www.uls.mn
Олдсонгүй
Бүх илэрц
Нүүр Улс төр

Эсрэг, тэсрэг байр суурь

Нийтэлсэн: admin
December 23, 2025
Ангилал Улс төр
0
Эсрэг, тэсрэг байр суурь
0
SHARES
0
Үзсэн
Share on FacebookShare on Twitter

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэж, эгүүлэн татахгүй бол Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг зурах акц зохион байгуулахаа АН-ын дарга О.Цогтгэрэл мэдэгдэв.   Харин энэ асуудалд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хариу тайлбар өглөө.  Тэдний байр суурийг хүргэе.

Ерөнхий сайдыг огцруулах асуудал тийм ч төвөгтэй биш шүү

АН-ын дарга О.Цогтгэрэл:

-Дэд сайдтай холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд нэлээд яригдаж байна.  Энэ нь нэгдүгээрт, орон тоо болон удирдах албан тушаалтны тоо нэмэгдэж байгаа хэрэг.  Хоёрдугаарт, Монгол Улсад үнэхээр хэрэгцээтэй асуудал мөн үү гэдэг асуултыг хөндөж байна. Цомхон төр, төрийн өмчийг хувьчлах, олон нийтийн болгох гэсэн суурь зарчмын нэг илрэл нь дэд сайдын асуудал болж гарч ирж байгаа юм. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс тодорхой байр суурь илэрхийлсэн. Үүнд, яамдын тоог цомхон болгох, дэд сайдын томилгоог цуцлах шаардлагыг Засгийн газарт тавьж байна. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Ардчилсан намын зүгээс Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барина гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэ байр сууриндаа байгаа. Бүлгийн хурал дээр санал хураалт явуулаагүй, харин Засгийн газрыг огцруулах саналыг өөрийн бланк дээр өргөн барина гэдгээ илэрхийлсэн. Дэд сайдын асуудлаар товч түүхэн мэдээлэл өгье. 2015 оны аравдугаар сарын 30-ны өдөр УИХ-аас Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, дэд сайдгүй ажиллана гэсэн зохицуулалтыг тухайн үед АН-ын Засгийн газар баталж байсан. Харин 2016 оны сонгуулийн дараа, МАН олонх болсны дараа буюу 2016 оны долоодугаар сарын 21-нд Засгийн газрын тухай хуульд дахин өөрчлөлт оруулж, дэд сайдтай байна гэсэн заалтыг МАН оруулсан. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль энэ гэдгийг Ерөнхий сайд өөрөө ч хэлж байгаа. Монгол Улсад 4000-5000 орчим төрийн албаны орон тоо хоосон байна. Энэ нөхцөлд дэд сайдын орон тоог зайлшгүй шаардлагатай мэт тайлбарлаж байгаатай бид санал нийлэхгүй. Бидний байр суурь тодорхой. Хэрэв дэд сайдын асуудлыг хуульд Ардын нам оруулсан бол, түүнийг хасах, танах ажлыг ч мөн эрх баригч Ардын нам, Засгийн газар өөрсдөө хийх ёстой. Энэ долоо хоногийн дотор дэд сайдын асуудлаа эргэн татах шаардлагыг албан ёсоор тавьж байна. Мөн сайд нараас асуух ёстой нэг зүйл бий. Хэрэв дэд сайдгүй бол ажлаа хийж амжихгүй байна гэж үзэж байгаа бол тэр сайд өөрөө ажлаа өгөх ёстой. Ачааллаа даахгүй байна гэдэг бол хариуцлага хүлээх л асуудал. Эцэст нь нэг зүйлийг тодотгоё. 2026 оны улсын төсөвт “дэд сайд” гэдэг орон тоо, түүнийг дагасан цалин хангамжийн зардал огт тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, 2026 оны Монгол Улсын төсөвт дэд сайд ажиллуулах ямар ч төсөв, санхүүжилт байхгүй. Ардчилсан нам УИХ-ын 42 гишүүнтэй. Миний бие АН-ын бүлгийн даргаас гадна намын даргын албыг хашиж байгаа. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хуульд заасан босгыг давуулах төвөгтэй асуудал биш гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэж байгаа байх.

Засгийн газар бүтээмжтэй ажиллахад дэд сайд нар дэм болно

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

– “Дэд сайдын албан тушаал хуультай юм. Засгийн газрын тухай хуульд дэд сайдыг томилно гэж заасны дагуу томилгоо хийгдсэн. Гэтэл АН-ын бүлэг дэд сайд шаардлагагүй, энэ асуудлыг эргэж хараад дэд сайдгүй болгох хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбоотойгоор уг асуудлыг хэрхэн яаж шийдэх боломжтой вэ гэдэг дээр бид ярилцаж байна.  Хэрэв дэд сайд нарын асуудлыг эргэж харвал Засгийн газрыг огцруулах асуудал зогсоно гэж ойлгож байна. Тиймээс эхлээд үндсэн шалтгаан дээрээ хоёр талаасаа нээлттэй ярилцаж, хэрэв зөв шийдэлд хүрч чадвал цаашдын процессууд үргэлжлэхгүй байх гэж харж байгаа. Одоогоор тодорхой шийдэл гараагүй байна. Хяналт, бүтээмжийн 128 менежерийг бүгдийг цомхотгосноор 20 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан. Харин сая 16 дэд сайд томилогдсонтой холбоотой зардал нь ойролцоогоор 800 сая төгрөг байгаа. Энэ нь харьцангуй бага зардал. Улс орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед Засгийн газар илүү бүтээмжтэй ажиллаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд дэд сайд нар дэм болно гэсэн үндэслэлээр хуульд заасны дагуу томилгоо хийсэн. Гэтэл улс төрийн шалтгаанаар дэд сайд нарыг эргэж хүчингүй болгох асуудлыг яриад байгаа учраас энэ дээр хоёр тал ойлголцох нь чухал. Цаашид ч Монгол Улсад олон Засгийн газар ажиллана. Өмнө нь дэд сайдтай байснаар гарч байсан давуу талууд бий. Тиймээс энэ асуудалд хүлээцтэй хандаж ярилцмаар байна. Улс төрийг түр азнаж, харин улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдралыг нэн тэргүүнд тавиад дэд сайд хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг бодитоор хэлэлцэх ёстой. Хэрэв хэрэгтэй бол ямар чиг үүрэгтэй дэд сайд байх вэ, харин байхгүй бол ямар сөрөг үр дагавар гарах вэ гэдгийг хамтад нь ярилцах нь чухал. Хүлээж авахад бол хатуухан байр суурь ажиглагдаж байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

admin

admin

Дараагийн мэдээ

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ

Сэтгэгдэл бичих post

Recommended

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав

1 month өмнө
Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ирэх дарамт тогтворгүй байх эрсдэлтэй

Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ирэх дарамт тогтворгүй байх эрсдэлтэй

4 days өмнө

Popular News

  • Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

    Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Г.Занданшатарын улс төр “допинг”-гүй байсан гэхэд хэцүү

    0 shares
    Share 0 Tweet 0
  • П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Д.Дамба: Хайгуулын лиценз олголт 14 жил хаалттай байлаа. Ингээд гацаачихаар хэдэн Оюу толгой байгааг мэдэхгүй шүү дээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ирэх дарамт тогтворгүй байх эрсдэлтэй

    0 shares
    Share 0 Tweet 0

Connect with us

Newsletter

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor.
SUBSCRIBE

Category

  • Бусад
  • Нийгэм
  • Улс төр

Site Links

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org

About Us

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

  • About
  • Advertise
  • Careers
  • Contact

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Олдсонгүй
Бүх илэрц
  • Home

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.