• About
  • Advertise
  • Careers
  • Contact
Monday, January 12, 2026
  • Login
Олдсонгүй
Бүх илэрц
NEWSLETTER
www.uls.mn
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
Олдсонгүй
Бүх илэрц
www.uls.mn
Олдсонгүй
Бүх илэрц
Нүүр Бусад

“COP17” НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ

Нийтэлсэн: admin
December 25, 2025
Ангилал Бусад
0
0
SHARES
1
Үзсэн
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ “ногоорч” эхэллээ. Уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор хүн төрөлхтөнд дэндүү олон асуудал тулгарч байгаа. 2030 он гэхэд 9 тэрбумд хүрэх дэлхийн хүн амын хоол хүнсний хангамж хийгээд аюулгүй байдал, хэт хуурайшил, цөлжилтөөс хамгаалах, байгаль орчин, экосистемийн тэнцвэрийг хадгалах боломж гээд хар мянган асуудал бий.

Байгаль орчны доройтол эцэстээ эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотой байдаг. Газрын тосны компаниуд хорт хий, шингэн хаягдлыг байгальд хаяна. Үүний дүнд бензин, тос борлуулж ашиг олж байхад бусад нь хэрэгцээгээ хангадаг. Харин энэ үйлдвэрлэлийн явцад агаарын бохирдол улам нэмэгдэж, амьсгалын замын өвчлөл ихэсч байх жишээтэй. Иймэрхүү байдал олон улсын хэмжээний худалдаанд ч ажиглагддаг. Баян орнуудын хэрэгцээнд зориулж хөгжиж буй орнууд нутаг дэвсгэрээ золиосолдог. Хөгжилтэй орнуудад экспортлох зорилгоор хамгийн тансаг, өндөр үнэтэй сам хорхой үржүүлнэ гэж бодъё. Үүний тулд хиймэл нуур байгуулж эрүүл газрыг ухаж, хэдэн зуун жил бүрэлдэн тогтсон хөрс, ус, мод, ургамлыг хуулан хаядаг. Гэтэл экосистемийг ингэж бүхэлд нь устгаж өөрчилсөн хохирлыг захиалагч үүрэхгүй ээ. Тухайн орон нутгийн иргэд хохирно гэсэн үг. Угтаа бол энэ бүхэн ногоон эдийн засгийн үзэл баримтлалаас тэс өөр үйлдвэрлэл байгаа биз.

Цаашлаад цөөн хэдхэн хүний эрх ашгийн тулд байгаль орчин нийгэм бүхэлдээ хохирдог жишээ олныг дурдаж болно. Амьтны мах, арьс үс, эд эрхтнийг нь, ургамлын шим шүүс, аминдэмийг нь ашиглах гэж, модыг үйлдвэрлэл, ахуйн хэрэглээнд зориулж огтолж устгадаг. Экологийн тэнцвэрт байдлыг ийнхүү алдуулснаар эцэст нь хүн төрөлхтний тогтвортой амьдрах, эсэх шалтгаалж байна.

Тэгвэл ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэж юу вэ? Товчхон ойлголт өгье. Ногоон бүтээгдэхүүн гэдэг ойлголт цэвэр үйлдвэрлэлтэй салшгүй холбоотой. Үйлдвэрлэлийн хөгжил нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл юм. Тиймдээ ч “…Үйлдвэрлэлийн явцад байгалийн нөөцийг зүй зохистой ашиглаж, дахин ашиглагдах материалыг түлхүү хэрэглэж, хатуу хог хаягдал, ус, хөрс, агаарын бохирдлоос сэргийлж, хэрэглэгчдэд хор хөнөөлгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал” хэмээн үзэж байна. Түүнчлэн түүхий эдийн олборлолт, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт, худалдаа, хэрэглээний бүх үе шатанд байгаль орчинд хамгийн бага нөлөө үзүүлэх бүтээгдэхүүнийг “ногоон бүтээгдэхүүн” гэж тайлбарладаг.

Дахиад жишээ татъя. АНУ хөрсөө буруу технологиор боловсруулаад их хэмжээний газраа ямар ч хэрэггүй болгосон түүхтэй. Эргүүлж сэргээхийн тулд их хэмжээний хөрөнгө зарцуулж сайжруулжээ. Харин Канад буудайн орон. Тэднийх талбайгаа тойруулаад мод тарьж ойн зурвас байгуулсан байна. Хөрсөө элэгдэл эвдрэлээс хамгаалах нэг арга энэ. Мөн тойруулж тарьсан мод нь харгана байв. Ингэж хамгаалснаар канадчууд өөрсдийнхөө хэрэгцээг хангаад зогсохгүй буудайн экспортоос өндөр ашиг олдог.

Германчууд ямаа өсгөж үржүүлдэг. Гэхдээ ноолуурыг нь авах гэж биш. Сүү сайтай цөөн тооны ямаагаар сайн чанарын бяслаг үйлдвэрлэж байна. Берлиний захад суурьшдаг 80 ямаатай хоёр эмэгтэйг энэ хотынхон андахгүй. Тэдний үйлдвэрлэсэн ямааны бяслаг “БИО” НОГООН ШОШГО бүхий чанарын тэмдэгтэй бөгөөд нэг кг-ыг нь 34-40 еврогоор борлуулдаг. Эндээс нэг зүйлийг анзаарав уу. Өнгөрсөн оны тооллогоор Монгол Улсын ямаан сүргийн тоо толгой 27 сая гарчихсан байна. 1990-ээд оноос хойш ноолуурын үнэ өссөнтэй холбоотойгоор ямааны тоо толгой гэрлийн хурдаар үржсэн хэрэг. Мал сүргийн тоо толгойн хэт өсөлттэй холбоотойгоор бэлчээрийн талхагдал, доройтол манай орны хувьд тэргүүн эгнээнд бичигдэх бэрхшээлийн нэг яах аргагүй энэ болоод байна.

Байгаль орчны сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн

COP17 Зохион байгуулах Үндэсний хороо

admin

admin

Дараагийн мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа

Сэтгэгдэл бичих post

Recommended

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд нийтийн тээврийн автобус явж эхэлжээ

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд нийтийн тээврийн автобус явж эхэлжээ

2 weeks өмнө
Венесуэлийн ерөнхийлөгчийн баривчилгааны эргэн тойронд

Венесуэлийн ерөнхийлөгчийн баривчилгааны эргэн тойронд

1 week өмнө

Popular News

  • МАН нэрээ унагаж, АН даргаа огцруулж байж “дотоод зодоон”-оо зогсоох уу?!

    МАН нэрээ унагаж, АН даргаа огцруулж байж “дотоод зодоон”-оо зогсоох уу?!

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Г.Занданшатарын улс төр “допинг”-гүй байсан гэхэд хэцүү

    0 shares
    Share 0 Tweet 0
  • П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Д.Дамба: Хайгуулын лиценз олголт 14 жил хаалттай байлаа. Ингээд гацаачихаар хэдэн Оюу толгой байгааг мэдэхгүй шүү дээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Connect with us

Newsletter

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor.
SUBSCRIBE

Category

  • Бусад
  • Нийгэм
  • Улс төр

Site Links

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org

About Us

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

  • About
  • Advertise
  • Careers
  • Contact

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Олдсонгүй
Бүх илэрц
  • Home

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.