• About
  • Advertise
  • Careers
  • Contact
Sunday, February 22, 2026
  • Login
Олдсонгүй
Бүх илэрц
NEWSLETTER
www.uls.mn
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
Олдсонгүй
Бүх илэрц
www.uls.mn
Олдсонгүй
Бүх илэрц
Нүүр Бусад

АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?

Нийтэлсэн: admin
January 23, 2026
Ангилал Бусад
0
АН-ын бүлэг: Шатахуун, дэд сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэж байна
0
SHARES
13
Үзсэн
Share on FacebookShare on Twitter

Дээд шүүх АН-ын даргаар О.Цогтгэрэлийг батламжилсан ч тэрээр нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн эсэх нь тун бүрхэг байна. Уг нь одоо О.Цогтгэрэл сөрөг хүчний даргын хувьд естой л асуудал бүхэн дээр “асаж” намын гишүүдээ өөрийн гараар  хөдөлгөж өөрчлөлт шинэчлэлүүдийг зурж байх учиртай. Үе үеийн АН-ын дарга нар ч тийм л эрч хүчтэй алхмуудыг хийж тэр хэрээрээ ад үзэгдэж нөгөө талдаа хүлээн зөвшөөрөгдөж байв. Гэвч О.Цогтгэрэл анхнаасаа л намынхандаа гологдоод эхлэв бололтой.  Намын даргаар батламжлагдсаныхаа дараа хийсэн мэдэгдэл нь тун ч аядуу тайван байв. Намын гишүүдээ хамтарч ажиллая л гээд байгаа бололтой. Гэхдээ АН шиг адармаатай, олон салаа мөчиртэй намыг аядуу зөөлөн О.Цогтгэрэлийн зан арга барил хэр зангидаж чадах юм бол. Тэдэнд Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын өмнөх найман даргынх нь харизм, улс төрийн зориг үгүйлэгдэх нь тодорхой л доо. Мөн О.Цогтгэрэлийн хийж байгаа томилгоонуудад намын гишүүд нь тийм ч таатай биш байх болсон. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Амарбаясгаланг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Д.Амарбаясгалан АН-ын гишүүнээр олон жил “ажилласан” байж болох улс төрд ялангуяа АН тун чиг сул хувилбар байлаа.  Түүний дараа АН-ын дарга О.Цогтгэрэл “Гэрэгэ бодлогын хүрээлэн”-г үүсгэн байгуулж буйгаа зарласан. “Гэрэгэ бодлогын хүрээлэн”Удирдах зөвлөлийн есөн гишүүнтэй байх бөгөөд АН-ын хуучин дарга Л.Гантөмөр, З.Нарантуяа, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Б.Жаргалан нарыг багтаажээ. Харин гүйцэтгэх захирлын албан тушаалд Х.Номингэрэлийг томилохоор шийдвэрлэжээ. Х.Номингэрэл нь улс төрд Х.Тэмүүжингийн хүн хэмээгддэг. Өнгөрсөн сонгуульд АН-ын жагсаалтад багтаж байсан нэгэн. Энэхүү томилгоонуудаас харахад АН-д өөрчлөлт шинэчлэлт ирнэ гэж найдах хэрэггүй болжээ гэж гишүүд нь эхнээсээ халаглаад эхэлсэн байна билээ.  Ямартай ч ирэх гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд АН дотоод сонгуулиудыг зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 07, 08-нд Ардчилсан Намын Их хурлыг хуралдуулж, шинэчилсэн бүтцийг батламжилна. Улмаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд төвлөрч ажиллана гэсэн. Гэхдээ аядуу тайван АН-ын дарга О.Цогтгэрэл тэр болтол тэсэх үү гэдэг нь анхаарал татаж байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

admin

admin

Дараагийн мэдээ
ТАНИЛЦ: Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан ӨНӨӨДӨР хязгаарлалт хийж БОЛЗОШГҮЙ байршлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр тогны хязгаарлалт хийж болзошгүй БАЙРШЛУУД

Сэтгэгдэл бичих post

Recommended

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ

2 months өмнө
Бортээг ордын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна

Бортээг ордын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна

2 months өмнө

Popular News

  • Өмнө нь үерхэж байсан бүсгүйгээ бусадтай нийлэн бүлэглэн зоджээ

    Өмнө нь үерхэж байсан бүсгүйгээ бусадтай нийлэн бүлэглэн зоджээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 0 shares
    Share 0 Tweet 0
  • Ашиг малтмал газрын тосны газрын дарга П.Баянбаатар та ажлаа хийнэ үү

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг “ЛУЙВАРДСАН” түүх №1…

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрс угаах үйлдвэрээ тэсэлгээний үйлдвэр, агуулахаас болж уурхайгаас хол барьсан уу?

    0 shares
    Share 0 Tweet 0

Connect with us

Newsletter

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor.
SUBSCRIBE

Category

  • Бусад
  • Нийгэм
  • Улс төр

Site Links

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org

About Us

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

  • About
  • Advertise
  • Careers
  • Contact

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Олдсонгүй
Бүх илэрц
  • Home

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.