• About
  • Advertise
  • Careers
  • Contact
Monday, January 12, 2026
  • Login
Олдсонгүй
Бүх илэрц
NEWSLETTER
www.uls.mn
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
Олдсонгүй
Бүх илэрц
www.uls.mn
Олдсонгүй
Бүх илэрц
Нүүр Бусад

С.Баярцогтоос бусад АН-ын горилогчид сонгуулиас өмнө “сэвтэнэ” гэв үү?!

Нийтэлсэн: admin
December 19, 2025
Ангилал Бусад
0
С.Баярцогтоос бусад АН-ын горилогчид сонгуулиас өмнө “сэвтэнэ” гэв үү?!
0
SHARES
1
Үзсэн
Share on FacebookShare on Twitter

Уг нь, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль албан ёсоор эхлэх хараахан болоогүй байна. Гэхдээ, он солигдоод л Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль нэгэнт тулна. Тиймээс, улс төрийн нам, хүчнүүд уг сонгуулийг угтсан “дэвээ шаваа”-гаа хийгээд эхэлчихжээ. Мэдээж, УИХ-д суудалтай таван нам, эвслээс нэр дэвшигч өрсөлдөнө. Тэр дундаа, МАН, АН-ын нэр дэвшигчид илүүтэй олны анхаарлыг татаж байна.

Өнгөрсөн сонгуулиудын дүнгийн түүх болоод өнөөдрийн улс төрийг өнгөлж яваа намууд учраас тэгдэг биз ээ. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль УИХ-д суудалтай намуудын дарга нарт томоохон сорилт болно.

Угаасаа, бүх намын дүрмээр уг сонгуульд нам нь ялагдвал сонгуулийн дараа намын дарга хариуцлага хүлээдэг заалттай. Тиймээс, МАН-ын дарга Н.Учрал, АН-ын дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд, “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр, ИЗНН-ын дарга Б.Батбаатар нар гарцаагүй ялах нэр дэвшигчийг сонгуульд сойхгүй бол болохооргүй нөхцөлтэй тулсан. Угтаа, урьд өмнөх сонгуулиудад голдуу УИХ-д суудалтай МАН, АН, ганц нэг тохиолдолд гурав дахь нам орж ирж, тэр хэмжээгээр өрсөлдөөн болдог байв. Ерөнхийлөгчид голдуу МАН, АН-ын нэр дэвшигчид өрсөлдөж ирсэн. Харин одоо таван нэр дэвшигч хүч үзнэ. Тэр хэрээр сонгогчдын санал хуваагдаж, сонгуулийн дүн урьдчилж хэлэхэд хүндрэлтэй болно. Чухам тиймээс намын дарга нар долоо хэмжиж нэг огтолж байж нэр дэвшүүлэх шаардлага үүссэн.

МАН яахав, нам нь 100 гаруй жилийн түүхтэй, УИХ-ын сүүлийн гурван сонгуульд дараалаад ялчихсан. Тиймээс, Ерөнхийлөгчид нэр дэвшчих чадалтай, бяртай горилогч олонтой. Гагцхүү сонголт л хэрхэн хийгдэхээс бүх зүйл хамаарна. АН-ын тухайд “…Хэнийгээ Ерөнхийлөгчид зүтгүүлэх вэ” гэдэг ихээхэн сонирхолтой бөгөөд чухал юм.

Хэд хэдэн горилогчийн нэр яригдаж байгаа нь АН-ын дарга О.Цогтгэрэлд илүү хүнд байх магадлалтай. Харин АН-аас хэд хэдэн горилогчийн нэр дуулдаад удсан. АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, С.Ганбаатар зэргийн нэр мөн л нэлээд хугацааны туршид идэвхтэй яригдсан. Хэрвээ АН-аас нэр дэвшүүлсэн хүн нь Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд ялагдвал О.Цогтгэрэлийн карьерт маш муугаар нөлөөлнө. Өнөөдрийн элдэв судалгаа, шинжилгээний дүн “…УИХ-ын 2028 оны сонгуульд АН-ыг ялах магадлалтай” гэж гараад байх болсон.

Хэрвээ АН ялбал намын дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд болно. Иймээс түүний тухайд Ерөнхийлөгчийн сонгууль маш чухал болоод байгаа юм. Тэрээр саяхан арванхоёрдугаар сарын 6-нд болж өнгөрсөн Ардчиллын баяраар намаа фракцгүйгээр нэгтгэж байгаа гэдгээ харуулах гэж нэлээд хичээв.

Хоорондоо эв түнжингүй хоёр экс Ерөнхийлөгчтэй нэгтэй нь тэнд очиж уулзаад, нөгөөтэй нь энд хамт сууж бөх үзээд, ардчилалд үнэнч хуучин, шинэ жирийн гишүүдээ урьж цайлсан. Гэхдээ сүүлийн үед нам нь “…Сөрж чаддаггүй сөрөг хүчин” гэж шүүмжлүүлээд болохоо байсан. Үнэхээр ч сөрөг хүчний хувьд хийж буй акц нь хөнгөдөөд л байгаа харагддаг. Хамгийн сүүлд “…Дэд сайд томилохоо зогсоохгүй бол Засгийн газрыг огцруулна” гэлээ. Гэтэл энэ нь АН-ын олон тооны “бүтээмжийн менежер”-ийг чөлөөлсөнд шаралхсан үйлдэл болоод явчихаж байх жишээтэй. Үүнээс гадна, АН-ынхан саяхан цуглаж тэмдэглэсэн Ардчиллын баярынхаа үеэр “…Ерөнхийлөгчид хэнийг зүтгүүлэх вэ” гэж ярьцгаасан байна. Тэр үеэр зарим нэг нь ч олж сонссон мэдээллээ хуваалцжээ. Тэр дунд ойлгоход хэцүү нэг зүйл яригджээ. Юу гэвэл, “…С.Баярцогтоос бусад манай горилогчид сонгуулиас өмнө сэвтэх магадлалтай” гэсэн байна. Үүний учир юу болох нь он солигдсоны дараахан ойлгогдох бололтой.

Б.ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

admin

admin

Дараагийн мэдээ
Намаа УИХ-д 32 суудалтай болгох Т.Доржхандын хүсэл биелэх нь юу л бол доо?

Намаа УИХ-д 32 суудалтай болгох Т.Доржхандын хүсэл биелэх нь юу л бол доо?

Сэтгэгдэл бичих post

Recommended

Ж.Галбадрах: Улстөржилтөөс үүдэн парламент, гүйцэтгэх засаглал дээр нэлээд хугацаа алдсан

Ж.Галбадрах: Улстөржилтөөс үүдэн парламент, гүйцэтгэх засаглал дээр нэлээд хугацаа алдсан

6 days өмнө
А.Ундраа: Анхнаасаа орлогоо бодитой төсөөлж, олсныхоо хэрээр хөлөө жийдэг зарчмыг баримталсан бол төсөв тасрахгүй байсан

А.Ундраа: Анхнаасаа орлогоо бодитой төсөөлж, олсныхоо хэрээр хөлөө жийдэг зарчмыг баримталсан бол төсөв тасрахгүй байсан

3 weeks өмнө

Popular News

  • МАН нэрээ унагаж, АН даргаа огцруулж байж “дотоод зодоон”-оо зогсоох уу?!

    МАН нэрээ унагаж, АН даргаа огцруулж байж “дотоод зодоон”-оо зогсоох уу?!

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Г.Занданшатарын улс төр “допинг”-гүй байсан гэхэд хэцүү

    0 shares
    Share 0 Tweet 0
  • П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Д.Дамба: Хайгуулын лиценз олголт 14 жил хаалттай байлаа. Ингээд гацаачихаар хэдэн Оюу толгой байгааг мэдэхгүй шүү дээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Connect with us

Newsletter

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor.
SUBSCRIBE

Category

  • Бусад
  • Нийгэм
  • Улс төр

Site Links

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org

About Us

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

  • About
  • Advertise
  • Careers
  • Contact

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Олдсонгүй
Бүх илэрц
  • Home

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.