• About
  • Advertise
  • Careers
  • Contact
Monday, January 12, 2026
  • Login
Олдсонгүй
Бүх илэрц
NEWSLETTER
www.uls.mn
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
Олдсонгүй
Бүх илэрц
www.uls.mn
Олдсонгүй
Бүх илэрц
Нүүр Улс төр

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессын хуульд өөрчлөлт оруулав

Нийтэлсэн: admin
December 24, 2025
Ангилал Улс төр
0
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессын хуульд өөрчлөлт оруулав
0
SHARES
0
Үзсэн
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессын хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм.

Үндсэн хуулийн цэц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … баривчлах, хорих, … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ.”, мөн зүйлийн 14 дэх заалтад “шударга шүүхээр шүүлгэх  эрхтэй”  Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэхүүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн гэж дүгнэж, дээрх хуулийн зохицуулалтыг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тиймээс  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессын хуулийг өөрчлөн баталлаа.  Хуулийн өөрчлөлтөд шүүгдэгчийг цагдан хорих таслан сэргийлэх үндэслэлийг тодорхой болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг шүүгдэгчид адил хамаарахаар, мөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон бол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болох бөгөөд ингэхдээ прокурор, оролцогчийн саналыг харгалздаг байх зохицуулалтыг тусгажээ. Мөн шүүх яллагдагч, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн, өөрчилсөн, хүчингүй болгосон шийдвэр гаргасан бол уг шийдвэртээ тэдгээрийн үндэслэлийг заавал тусгаж байх зохицуулалтыг тусгасан байна.

Дээр дурдсан асуудлыг хуулийн төсөлд тусгаж боловсруулсантай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтдэд тусгагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж заасныг хүчингүй болсонд тооцох зохицуулалт оржээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

admin

admin

Дараагийн мэдээ
Популистууддаа  л “…Баяртай” гэе!

Популистууддаа л “…Баяртай” гэе!

Сэтгэгдэл бичих post

Recommended

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 4 настай охиныг ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироожээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 4 настай охиныг ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироожээ

7 days өмнө
Төрийн гурван өндөрлөгийн шинэ жилийн амлалт

Төрийн гурван өндөрлөгийн шинэ жилийн амлалт

1 week өмнө

Popular News

  • МАН нэрээ унагаж, АН даргаа огцруулж байж “дотоод зодоон”-оо зогсоох уу?!

    МАН нэрээ унагаж, АН даргаа огцруулж байж “дотоод зодоон”-оо зогсоох уу?!

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Г.Занданшатарын улс төр “допинг”-гүй байсан гэхэд хэцүү

    0 shares
    Share 0 Tweet 0
  • П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Д.Дамба: Хайгуулын лиценз олголт 14 жил хаалттай байлаа. Ингээд гацаачихаар хэдэн Оюу толгой байгааг мэдэхгүй шүү дээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Connect with us

Newsletter

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor.
SUBSCRIBE

Category

  • Бусад
  • Нийгэм
  • Улс төр

Site Links

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org

About Us

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

  • About
  • Advertise
  • Careers
  • Contact

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Олдсонгүй
Бүх илэрц
  • Home

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.