• About
  • Advertise
  • Careers
  • Contact
Sunday, February 22, 2026
  • Login
Олдсонгүй
Бүх илэрц
NEWSLETTER
www.uls.mn
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
Олдсонгүй
Бүх илэрц
www.uls.mn
Олдсонгүй
Бүх илэрц
Нүүр Бусад

Эрдэнэтийн 24 мянган иргэний нэрийг барьж хэдхэн хүн баяжсаар байна….

Нийтэлсэн: admin
January 19, 2026
Ангилал Бусад
0
Эрдэнэтийн 24 мянган иргэний нэрийг барьж хэдхэн хүн баяжсаар байна….
0
SHARES
1
Үзсэн
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Байгалийн баялаг ард түмний мэдэлд байдаг. Тэр тусмаа төрийн оролцоотойгоор хайгуулыг хийж нөөцийг тогтоосон байгалийн баялагийн тодорхой хувийг төр эзэмших хуультай.

Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг түшиглэн бий болсон “Зэс эрдэнийн хувь” гэдэг компани Эрдэнэтийн 24500 иргэний нэрийг барьж, Эрдэнэт үйлдвэрээс 8А, 12 овоолгыг ашиглах гэрээ байгуулан ажиллаж байгаа атал цөөн хэдэн хүн 70 хувийн хувьцааг нь эзэмшиж, цөөн хэдэн хүмүүс ашиг олсоор байна.

Анх 2010 Д.Алтанхуяг гэдэг хүн санаачилга гаргаж Орхон аймгийн 24552 иргэний нэрийг оролцуулаад “Зэс эрдэнийн хувь” нэртэй хувьцаат компани байгуулсан. Улмаар 2015 онд тус компани нь аймгийн ИТХ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай зөвшилцөлд хүрсэн тухай зарлаж, “…Овоолгыг түшиглэн жилд 5000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах” гэрээнд гарын үсэг зурсан.

Дараа нь 2020 оноос “Бльюмон металс” ХХК 36, Орхон аймгийн 24552 иргэн 30 хувь, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 34 хувийг эзэмших болсон. Улмаар “Бльюмон металс” ХХК 70 хувь эзэмшиж, Орхон аймгийн 24552 иргэн 30 хувиа эзэмшиж үлдсэн. 2023 оноос тус компанийн 30 хувь бас өөр эзэмшигчид шилжсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид дахин өөрчлөгджээ.

Анх тус овоолгыг “Зэс эрдэнийн хувь” ХХК-д өгөхөд Эрдэнэтийн 24500 иргэн тус компанийн 74 %-ийг эзэмшдэг байсан бол өдгөө 24500 иргэн 22 хувь болж буусан аж. Харин эрх мэдэлтнүүд 70 %-ийн хувьцааг нь эзэмшихийн зэрэгцээ тус компаниас олох ашгийг 70 хувийг хүртсээр байна.

Хамгийн сонирхолтой нь аливаа компани хөрөнгө оруулалт оруулалт хийж банкнаас зээл авахдаа байж болох бүхий л нөөц боломжоо эрэлхийлдэг бол бол эрх мэдэлтнүүдийн нөлөөлтэй гэх “Зэс эрдэнийн хувь” ХХК нь зэсийн овоолго болон ирээдүйд олох мөнгөн орлогоо барьцаалж зээл авсан байх юм.

Хэрвээ “Бльюмон металс” ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХК-д хөрөнгө оруулалт хийх нэрээр “халхавчлан” Эрдэнэт хотын 24500 иргэдийн хувийг бууруулах байсан бол Эрдэнэт үйлдвэр “Зэс эрдэнийн хувь” ХК-д 8А, 12-р овоолгоо өгөхгүй байсан бизээ.

Товчхондоо Эрдэнэт хотын 24500 хувьцаа эзэмшигч иргэдийн нэрээр халхавчлан “Зэс эрдэнийн хувь” компаниас улс төрийн нөлөө бүхий хүмүүс, тэдний хөл бологсод асар их хэмжээний ашиг хүртсээр байгааг бид энэ удаад онцолж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН БИД БАРИМТ НОТОЛГООТОЙГООР МЭДЭЭЛЛИЙГ ЦУВРАЛАР ХҮРГЭХ БОЛНО…

 

Amlalt.mn

admin

admin

Дараагийн мэдээ
Ш.Алтантуяа агсны гэр бүлд олгох нөхөн төлбөрийг бууруулж, Малайзын Засгийн газар хариуцлагаас мултарлаа

Ш.Алтантуяа агсны гэр бүлд олгох нөхөн төлбөрийг бууруулж, Малайзын Засгийн газар хариуцлагаас мултарлаа

Сэтгэгдэл бичих post

Recommended

МАН-ын бүлгээс Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

МАН-ын бүлгээс Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

2 months өмнө
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд нийтийн тээврийн автобус явж эхэлжээ

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд нийтийн тээврийн автобус явж эхэлжээ

2 months өмнө

Popular News

  • Өмнө нь үерхэж байсан бүсгүйгээ бусадтай нийлэн бүлэглэн зоджээ

    Өмнө нь үерхэж байсан бүсгүйгээ бусадтай нийлэн бүлэглэн зоджээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 0 shares
    Share 0 Tweet 0
  • Ашиг малтмал газрын тосны газрын дарга П.Баянбаатар та ажлаа хийнэ үү

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг “ЛУЙВАРДСАН” түүх №1…

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрс угаах үйлдвэрээ тэсэлгээний үйлдвэр, агуулахаас болж уурхайгаас хол барьсан уу?

    0 shares
    Share 0 Tweet 0

Connect with us

Newsletter

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor.
SUBSCRIBE

Category

  • Бусад
  • Нийгэм
  • Улс төр

Site Links

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org

About Us

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

  • About
  • Advertise
  • Careers
  • Contact

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Олдсонгүй
Бүх илэрц
  • Home

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.