16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, шүүхэд шилжээд буй. Улмаар хохирогчоор тогтоогдоод байсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татсан юм. Тэгвэл оны өмнө прокурор Г.Баясгалан, Г.Янжиндулам нарт холбогдох ёс зүйн хурал товлогдоод байсан ч тэд хуралд ирээгүй талаар хохирогч охины ээж өчигдөр цахим хуудаснаа мэдэгдсэн.
Тэгвэл эл хурлын талаар прокурорын байгууллагаас тодруулахад “Гомдол гаргагч Г.Отгонтуяа “16 настай охин амиа алдсан хэрэгт хяналт тавьж ажилласан хяналтын прокуроруудыг ёс зүйн зөвлөлийн хуралдаанд оролцуулах хүсэлт” гаргасныг Прокурорын ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авч нэр бүхий прокуроруудыг хуралд оролцуулахаар ёс зүйн хурлыг хойшлуулсан” гэв.




Сэтгэгдэл бичих post