• About
  • Advertise
  • Careers
  • Contact
Monday, January 12, 2026
  • Login
Олдсонгүй
Бүх илэрц
NEWSLETTER
www.uls.mn
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
Олдсонгүй
Бүх илэрц
www.uls.mn
Олдсонгүй
Бүх илэрц
Нүүр Бусад

Төрийн гурван өндөрлөгийн шинэ жилийн амлалт

Нийтэлсэн: admin
January 5, 2026
Ангилал Бусад
0
Төрийн гурван өндөрлөгийн шинэ жилийн амлалт
0
SHARES
1
Үзсэн
Share on FacebookShare on Twitter

Шинэ оны босгон дээр төрийн гурван өндөрлөг олон нийтэд хандан, мэндчилгээ дэвшүүлдэг.   Тэд мэндчилгээндээ ямар агуулгыг тодотгож, шигтгэж, ямар биеийн хэлэмж үзүүлэх вэ гэдэгт олон нийт анализ, дүгнэлт хийх нь бий.  Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,  УИХ-ын дарга Н.Учрал,  Ерөнхий сайд Г.Занданшатар нар энэ жил шинэ оны мэндчилгээгээрээ дамжуулан юу гэж амласныг онцлон хүргэж байна.

Ерөнхийлөгчийн “анхааруулга”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн  шинэ жилийн мэндчилгээ тун даруухан байлаа.  Түүний мэндчилгээнд ирээдүйн амлалт бараг үгүй.  Улстөржсөн өнгө аяс, эдийн засгийн тухай дүгнэлт байсангүй.  Харин анхааруулга маягийн агуулга багтаасан нь “Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ геополитик, геостратегийн ээдрээтэй цаг үеийг туулж, зөрчил мөргөлдөөнтэй дэлхий ертөнцөд амьдарч байна. Энэхүү олон улсын нөхцөл байдал манай улсын эдийн засаг, ард түмний ахуй амьдралд сөргөөр нөлөөлж байгаа ч 2025 он монголчууд бидний хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсэн үйл явдлаар дүүрэн он байлаа” гэв.  Мөн тэрээр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүллээ. Буянт  мал сүргийнхээ түүхий эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Цагаан алт” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, бодит үр дүн гарч эхэллээ” хэмээн төслүүдийнхээ үр дүнгийн талаар дурдав.  Ингээд ирж буй шинэ ондоо төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа улам бататгаж, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе хэмээн уриалж,  Даян дэлхий амар амгалан байх болтугай гэдэг агуулгыг шигтгэсэн байлаа.

УИХ-ын дарга Н.Учрал “чөлөөлөх”-өө амлав

Парламентын спикерээр томилогдоод нэг сар гаруйхан хугацааг үдээд байгаа УИХ-ын дарга Н.Учралын шинэ жилийн мэндчилгээ нэлээд өвөрмөц байлаа. Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг дээр ажиллах явцдаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа амьдрах, сурах, боловсрох эрхийг төр бүрдүүлэх ёстой гэдэг мессежийг өгөв.   Тэрээр  “2026 онд УИХ хүний эрх, хүүхдийн эрхийн торгон мэдрэмжтэй байж, “Чөлөөлье” үзэл санаан дор төрийн хууль, бодлогоор иргэний, улс төрийн, эдийн засгийн эрх, эрх чөлөөг дархлан хамгаалж ажиллана” гэж амлав.  Мөн “Чөлөөлөх бодлого бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг баталгаатай эдлэх эрх эрхийг хангахын төлөөх эрх зүйн эрүүл орчныг бүтээх багц төлөвлөгөө юм. Чөлөөллийн санаачилга бол төрийн хүнд суртлаас хүний эрх, эрх чөлөө, иргэдийнхээ эдлэх ёстой эрхийг чөлөөлөхийн төлөө олон талаас нь шүүн тунгааж бодож боловсруулсан иж бүрэн стратеги юм. Учир нь “хүний эрх таны эрх, улсын эрх иргэний эрх” гэдгийг онцолсон юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар баялгийг тэгш хуваарилна

Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн ордон байрлах албаны өрөөнөөсөө шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Түүний мэндчилгээ яг зургаан минут үргэлжилсэн.  Тэрээр мэндчилгээнийхээ эхэнд “Нэг хүнд ногдох ДНБ 7100 ам.доллар, гадаад валютын нөөц долоон тэрбум ам.доллар, зээлжих зэрэглэл нэмэгдэж Монгол Улсад итгэх итгэл эрс сэргэсэн” хэмээн онцоллоо.  Түүнчлэн нүүрсний 581 гэрээг ил болгож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй хийх тэмцлийн хүрээнд 160 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж 85 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлээд байгаа гэв.  Мөн “Төгрөг нуур”, “Төмөртэйн овоо” зэрэг ордуудыг төрдөө буцааж авсан. Стратегийн ордууд болон “олон овоод”, “Бор тээг”-ийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хүүхэд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үр өгөөжийг нь бодитойгоор хүртээнэ” гэж амлалаа. Мөн Засгийн газар иргэдээ хуурч, бодит байдлыг гоёж будахгүй. Мөн гарч буй ахиц дэвшлийг үгүйсгэж, итгэл найдварыг мохоохгүй” гэсэн үгийг шигтгэлээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

admin

admin

Дараагийн мэдээ
Парламентын засаглалаас татгалзах эсэхийг ард түмний санал асуулгаар шийдэх үү?

Парламентын засаглалаас татгалзах эсэхийг ард түмний санал асуулгаар шийдэх үү?

Сэтгэгдэл бичих post

Recommended

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА

1 month өмнө
Эсрэг, тэсрэг байр суурь

Эсрэг, тэсрэг байр суурь

3 weeks өмнө

Popular News

  • МАН нэрээ унагаж, АН даргаа огцруулж байж “дотоод зодоон”-оо зогсоох уу?!

    МАН нэрээ унагаж, АН даргаа огцруулж байж “дотоод зодоон”-оо зогсоох уу?!

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Г.Занданшатарын улс төр “допинг”-гүй байсан гэхэд хэцүү

    0 shares
    Share 0 Tweet 0
  • П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Д.Дамба: Хайгуулын лиценз олголт 14 жил хаалттай байлаа. Ингээд гацаачихаар хэдэн Оюу толгой байгааг мэдэхгүй шүү дээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Connect with us

Newsletter

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor.
SUBSCRIBE

Category

  • Бусад
  • Нийгэм
  • Улс төр

Site Links

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org

About Us

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

  • About
  • Advertise
  • Careers
  • Contact

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Олдсонгүй
Бүх илэрц
  • Home

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.