• About
  • Advertise
  • Careers
  • Contact
Thursday, February 26, 2026
  • Login
Олдсонгүй
Бүх илэрц
NEWSLETTER
www.uls.mn
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
Олдсонгүй
Бүх илэрц
www.uls.mn
Олдсонгүй
Бүх илэрц
Нүүр Бусад

COP17: АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРООНЫ II ХУРАЛ БОЛЛОО

Нийтэлсэн: admin
December 25, 2025
Ангилал Бусад
0
0
SHARES
1
Үзсэн
Share on FacebookShare on Twitter

COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаны Аюулгүй байдлын дэд хорооны II хурал өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 08-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл танхим”-д боллоо.

Аюулгүй байдлын дэд хороо нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулах барилга байгууламж буюу “Цэнхэр бүс”, “Ногоон бүс”, мөн дээд, өндөр түвшний зочдын байрлах зочид буудал, түүний ойр орчмын аюулгүй байдал, Улаанбаатар хотын замын үндсэн маршрутын хамгаалалтыг хариуцах үүрэгтэй ажиллаж байна. Тэрчлэн СОР17 хурал болох үеийн галын аюулгүй байдал, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг бүхий л холбогдох арга хэмжээний хүрээнд НҮБ-ын хамгаалалтын багтай “Цэнхэр бүс”-д хамтран ажиллах юм.

Энэ удаагийн хурлаар Аюулгүй байдлын дэд хорооны дарга, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, хошууч генерал Б.Ариунболд дэд ажлын хэсгүүдийг 12 дугаар сарын 15-ны дотор байгуулах чиглэлийг өглөө. Энэхүү аюулгүй байдлын арга хэмжээг удирдаж, бодлого, зохион байгуулалт талаас хариуцаж ажиллах газар нь Төрийн тусгай хамгаалалтын газар байх юм.

Мөн COP17 зохион байгуулах түр байр, барилга байгууламжийн талаарх мэдээллийг “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга танилцуулсан бөгөөд галд тэсвэртэй бат бөх материалаар хийсэн түр барилга байгууламж байхаар төлөвлөснөө онцлов. Мөн Б.Ариунболд даргын өгсөн үүргийн дагуу ойрын хугацаанд Аюулгүй байдлын дэд хорооны ерөнхий төлөвлөгөөг холбогдох байгууллага, дэд хороодын хамт боловсруулахаар боллоо.

admin

admin

Дараагийн мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав

Сэтгэгдэл бичих post

Recommended

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг

3 months өмнө
“Ноорог“-ийн О.Уламсайханыг “Найз охиноо амиа хорлоход хүргэсэн“ гэх үндэслэлээр 8 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, шүүхэд шилжүүлжээ

“Ноорог“-ийн О.Уламсайханыг “Найз охиноо амиа хорлоход хүргэсэн“ гэх үндэслэлээр 8 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, шүүхэд шилжүүлжээ

2 months өмнө

Popular News

  • АН: Дотоод сонгуулийг зохион байгуулах хороог байгуулав

    АН: Дотоод сонгуулийг зохион байгуулах хороог байгуулав

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Өмнө нь үерхэж байсан бүсгүйгээ бусадтай нийлэн бүлэглэн зоджээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 0 shares
    Share 0 Tweet 0
  • Ашиг малтмал газрын тосны газрын дарга П.Баянбаатар та ажлаа хийнэ үү

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг “ЛУЙВАРДСАН” түүх №1…

    0 shares
    Share 0 Tweet 0

Connect with us

Newsletter

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor.
SUBSCRIBE

Category

  • Бусад
  • Нийгэм
  • Улс төр

Site Links

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org

About Us

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

  • About
  • Advertise
  • Careers
  • Contact

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Олдсонгүй
Бүх илэрц
  • Home

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.