• About
  • Advertise
  • Careers
  • Contact
Tuesday, April 14, 2026
  • Login
Олдсонгүй
Бүх илэрц
NEWSLETTER
www.uls.mn
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
Олдсонгүй
Бүх илэрц
www.uls.mn
Олдсонгүй
Бүх илэрц
Нүүр Улс төр

Ганц сая доллар ч олоод ирж чадахгүй дарга нарыг гадаадаар зугаалуулах хэрэг байна уу?

Нийтэлсэн: admin
December 24, 2025
Ангилал Улс төр
0
Ганц сая доллар ч олоод ирж чадахгүй дарга нарыг гадаадаар зугаалуулах хэрэг байна уу?
0
SHARES
1
Үзсэн
Share on FacebookShare on Twitter

Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүд, сайд нар, агентлагийн дарга нарын хэт их гадаад томилолт энгийн үзэгдэл боллоо. “Хөрөнгө оруулалт татна”, “туршлага судална”, “олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ” гэх үгс тэдний тайлбарын байнгын чимэг. Гэвч бодит үр дүн нь хаана байна вэ гэдэг асуулт өнөөдөр иргэн бүрийн дунд зүй ёсоор тавигдаж байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад айлчлалын тоо нэмэгдэхийн хэрээр эдийн засагт орж ирэх бодит хөрөнгө оруулалт, экспортын гэрээ, ажлын байр нэмэгдсэн үү гэвэл хариулт нь эргэлзээтэй.

Шулуухан хэлэхэд сайд, дарга нар хэдэн зуун айлчлал хийсэн атлаа ганц сая долларын бодит хөрөнгө оруулалтыг ч эх орондоо оруулж ирж чадаагүй хэвээр.

Томилолтын тайлангуудыг харвал ерөнхий, тоймтой өгүүлбэр давамгайлдаг. “Уулзалт хийв”, “санал солилцов”, “цаашид хамтран ажиллахаар тохиролцов” гэхээс цаашгүй. Харин хэзээ, ямар салбарт, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх вэ гэдэг тодорхой тоо баримт ховор. Гадаад томилолт бол зардал. Нислэг, зочид буудал, өдрийн хоол, протокол гээд бүгд татвар төлөгчдийн мөнгөнөөс гарна. Нэг томилолтод зарцуулах зардлаар дотоодын сургууль, эмнэлэгт хэрэгтэй тоног төхөөрөмж авах, эсвэл жижиг, дунд бизнесийг дэмжих бодит боломж байсаар…

Харамсалтай нь, үр дүнгүй айлчлалууд иргэдийн нүдэнд “гадаадаар зугаалж байна” гэх ойлголтыг улам бататгаж байна. Улс орны эдийн засаг хүнд, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дарамттай байгаа үед ийм дүр зураг төрд итгэх итгэлийг улам сулруулдаг.

Асуудал нь гадаадад явахдаа бус, явах зорилго, хариуцлага, шалгуурт байна. Томилолт бүр тодорхой зорилттой, хэмжигдэхүйц үр дүнтэй байх ёстой. “Нэр хүнд”, “харилцаа” гэх хийсвэр ойлголтоор хязгаарлагдах бус, бодит тоо, бодит гэрээ, бодит мөнгөөр хэмжигдэх ёстой.

Өнөөдөр манай төрд дараах асуултууд нэн даруй тавигдах шаардлагатай:

Гадаад томилолтын өмнө ямар зорилт тавьж байна вэ?

Томилолтын дараа үр дүнг нь хэн, яаж үнэлж байна вэ?

Үр дүнгүй томилолтод хариуцлага тооцдог тогтолцоо байна уу?

Хэрэв ядаж ганц сая долларын хөрөнгө оруулалтыг ч татаж чадахгүй бол тухайн албан тушаалтны гадаад томилолтыг түр зогсоох, эсвэл огт явуулахгүй байх нь зүй ёсны асуудал. Хэн нэгний албан тушаал, нэр хүндийг өсгөхөөс илүү эх орны эдийн засагт бодит өгөөж өгөх нь чухал.

Томилолтыг шагнал мэт ойлгодог хандлагаа өөрчлөхгүй бол төрийн үр ашиг хэзээ ч сайжрахгүй. Харин ч эсрэгээрээ, иргэдийн итгэл алдарч, төр–иргэний хоорондын зай улам холдоно.

Гадаадад явах нь өөрөө буруу биш. Харин үр дүнгүй, хяналтгүй, хариуцлагагүй явах нь буруу. Ганц сая долларын ч бодит хөрөнгө оруулалт эх орондоо олоод ирж чадахгүй дарга нарыг татвар төлөгчдийн мөнгөөр гадаадаар зугаалуулах хэрэг үнэхээр байна уу гэдэг асуултад төр өөрөө хариулт өгөх цаг болсон. Иргэд тодорхой үр дүн хүсэж байна. Тоо, баримт, бодит ашиг хүсэж байна. Үүнийг өгч чадахгүй бол гадаад томилолт биш, дотооддоо бодит ажил хийх нь л төрийн жинхэнэ үүрэг юм.

Б.Балжир

Эх сурвалж: Sonin.mn

admin

admin

Дараагийн мэдээ
Баян-Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нэрлэнэ

Баян-Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нэрлэнэ

Сэтгэгдэл бичих post

Recommended

Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

3 months өмнө
Тод манлай, манлай, алдарт уяач цолны болзол хангасан уяачид

Тод манлай, манлай, алдарт уяач цолны болзол хангасан уяачид

4 months өмнө

Popular News

  • Төв аймгийн эрүүгийн шүүх 4 жил анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхгүйгээр удаашруулж байгаа нь Л.Амгаланбаяр үйлчлээд байна уу

    Төв аймгийн эрүүгийн шүүх 4 жил анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхгүйгээр удаашруулж байгаа нь Л.Амгаланбаяр үйлчлээд байна уу

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Сандуй: Улс орны гадаад нэр хүнд болон олон улсын хамтын ажиллагааны асуудалд хариуцлагатай мэргэжлийн ёс зүйтэй хандахыг УРИАЛЖ байна

    0 shares
    Share 0 Tweet 0
  • У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

    0 shares
    Share 0 Tweet 0
  • БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Засгийн газрыг “муухай” харагдуулж байна, Ерөнхий сайд аа!

    0 shares
    Share 0 Tweet 0
  • О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Connect with us

Newsletter

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor.
SUBSCRIBE

Category

  • Бусад
  • Нийгэм
  • Улс төр

Site Links

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org

About Us

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

  • About
  • Advertise
  • Careers
  • Contact

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Олдсонгүй
Бүх илэрц
  • Home

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.