• About
  • Advertise
  • Careers
  • Contact
Tuesday, April 14, 2026
  • Login
Олдсонгүй
Бүх илэрц
NEWSLETTER
www.uls.mn
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
Олдсонгүй
Бүх илэрц
www.uls.mn
Олдсонгүй
Бүх илэрц
Нүүр Улс төр

МАН-ын бүлгээс Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Нийтэлсэн: admin
December 22, 2025
Ангилал Улс төр
0
МАН-ын бүлгээс Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв
0
SHARES
3
Үзсэн
Share on FacebookShare on Twitter

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурлаар Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг хэлэлцэж, тогтоолын төсөлд УИХ-ын гишүүдийн саналыг нарийн тусгаж, Монголын эрх ашгийг хангах талд илүү сайжруулах чиглэл өглөө.

Хянан шалгах түр хороо 6 хянан шалгагч, 12 шинжээч ажиллуулж, 27 байгууллагаас баримт материал гаргуулж, 17 байгууллагад газар дээрх хяналт шалгалтыг гүйцэтгэж, 92,462 хуудас бүхий нотлох баримтыг цуглуулсан байна. Эдгээр баримтад дүн шинжилгээ хийн 13 удаагийн Түр хорооны хуралдаан, 3 удаагийн нотлох баримт шинжлэн судлах нээлттэй сонсгол хийсний үндсэн дээр Түр хорооны санал, дүгнэлтийг боловсруулж УИХ-д танилцуулсан юм.

Түр хорооны санал, дүгнэлтийг боловсруулах явцад Засгийн газарт хэд хэдэн чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгөх шаардлагатай гэж УИХ-ын гишүүд үзсэн учраас УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төсөлд Оюутолгой бүлэг ордын ашиглалттай холбогдуулан тусгасан арга хэмжээнүүдийг Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооны санал дүгнэлтэд нийцүүлэн авч хэрэгжүүлж, үр дүнг Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулж шийдвэрлүүлэх, Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Дээрх хугацаанд тогтоолоор өгсөн үүргийн явцыг улирал тутам УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд нээлттэй танилцуулж, ил тод байдлыг хангаж ажиллах шаардлагатай гэв.

admin

admin

Дараагийн мэдээ
Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-аас Б.Батбаатар өөрөө нэр дэвшихээр бэлдэж эхэлжээ

Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-аас Б.Батбаатар өөрөө нэр дэвшихээр бэлдэж эхэлжээ

Сэтгэгдэл бичих post

Recommended

П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

3 months өмнө
АН дөрөвдүгээр сарын 7, 8-нд Их хурлаа хийж, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоно

АН дөрөвдүгээр сарын 7, 8-нд Их хурлаа хийж, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоно

3 months өмнө

Popular News

  • Төв аймгийн эрүүгийн шүүх 4 жил анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхгүйгээр удаашруулж байгаа нь Л.Амгаланбаяр үйлчлээд байна уу

    Төв аймгийн эрүүгийн шүүх 4 жил анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхгүйгээр удаашруулж байгаа нь Л.Амгаланбаяр үйлчлээд байна уу

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Сандуй: Улс орны гадаад нэр хүнд болон олон улсын хамтын ажиллагааны асуудалд хариуцлагатай мэргэжлийн ёс зүйтэй хандахыг УРИАЛЖ байна

    0 shares
    Share 0 Tweet 0
  • У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

    0 shares
    Share 0 Tweet 0
  • БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Засгийн газрыг “муухай” харагдуулж байна, Ерөнхий сайд аа!

    0 shares
    Share 0 Tweet 0
  • О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Connect with us

Newsletter

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor.
SUBSCRIBE

Category

  • Бусад
  • Нийгэм
  • Улс төр

Site Links

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org

About Us

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

  • About
  • Advertise
  • Careers
  • Contact

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Олдсонгүй
Бүх илэрц
  • Home

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.