• About
  • Advertise
  • Careers
  • Contact
Sunday, March 15, 2026
  • Login
Олдсонгүй
Бүх илэрц
NEWSLETTER
www.uls.mn
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
Олдсонгүй
Бүх илэрц
www.uls.mn
Олдсонгүй
Бүх илэрц
Нүүр Бусад

О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

Нийтэлсэн: admin
March 6, 2026
Ангилал Бусад
0
О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ
0
SHARES
14
Үзсэн
Share on FacebookShare on Twitter

Уг нь, АН өнөөдөр “алтан зогсоол” дээр байна. Зөв хөдөлбөл дараалсан ялалтууд хүлээж байгаа юм. Энэ нам олон жилийн туршид эрх баригчдын тоглоом, нам доторх фракцуудынхаа шоглоом болж явсан. Харин “…Ардчиллын тулгуур” гэгддэг тулдаа, АН гэдэг нэрээрээ энэ хүртэл тэсэж ирсэн. Тэгээд Лу.Гантөмөрийн үед тамга тэмдэг нэгтэй болж авсан. Дараа нь О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгосон. “…АН одоо л сөрөг хүчнээ үүргээ биелүүлж, улс төр хийгээд баллаж өгөх нь” гэж хүний өөрийнгүй ярьцгаасан. Олон нийт ч “…АН-ын институт болж бэхжих цаг нь ирлээ” гэсэн итгэл хүлээлгэсэн. Олон судалгааны дүн үүнийг нотолно. Өнөөдөр Монголын хамгийн өндөр нэр хүндтэй намаар АН-ыг нэрлээд байгаа нь чухамдаа ийм учиртай. Гэвч, цаашид АН-д найдаад, О.Цогтгэрэлд итгээд явах нь олон нийтэд байтугай АН-ынханд өөрсдөд нь эргэлзээтэй болоод эхэлж байх шиг байна. Учир нь, О.Цогтгэрэл АН-ын даргын хувьд “дотогшоо ажиллаж” нийт гишүүдээрээ хүлээн зөвшөөрүүлж бэхжихээсээ өмнө өвдөглөчих гээд байна. Угаасаа, АН-ын даргын хамгийн том зовлон нь фракцуудаа эвлүүлж, тэднээрээ хүлээн зөвшөөрүүлэх байдаг. Үүний төлөө ажилладаг. О.Цогтгэрэл ч үүнийг ойлгоод ажиллаж буй ч түүний “харилцаа, хамтын ажиллагаа” нь фракцуудаа эвлүүлэх биш задалчих гээд байгаа бололтой. АН-ын олон фракцын зүгээс О.Цогтгэрэлийг аль нэгтэйгээ нэр нааж, элдэв нэр хоч зүүгээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ анхаарах ёстой асуудал л даа. Товчхондоо, тэр АН-ыг эвлүүлэх эвээ олохгүй байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, О.Цогтгэрэлийн бүрдүүлсэн АН-ын удирдлагын баг олон нийт рүү хандсан үйл ажиллагаа дээр жинхэнэ утгаараа бүтэлгүйтэж байна. Тус нам өнгөрсөн сараас эхлээд “Ардчиллын гэрэгэ” хэмээн нэрлэсэн намын батлахаа шинэ, хуучин гишүүддээ тарааж эхэлсэн. Угтаа, үүгээр далимдуулж гишүүнчлэлээ шинэчлэх, нэмэх зорилготой. Уг нь, энэ зөв үйл ажиллагаа юм. Гэтэл, “Ардчиллын гэрэгэ”-нийхээ үнэ цэнийг АН-ын дарга О.Цогтгэрэл өөрөө тоглоом шоглоомын бай болгож орхисон. Тодруулбал, орон нутагт тарааж байхдаа “…“Ардчиллын гэрэгэ”-тэй бол Америкийн виз гаргуулахад амархан” гэх утгатай тайлбар хийсэн. Бичлэг нь цацагдсан. Энэ нь нийгмийн шүүмжид өртсөн. Тэгэхээс ч аргагүй юм. Угтаа, өнөөгийн Монголын сонгогчид хийгээд иргэдийн улс төрийн боловсрол аль 1990-ээд оныхоос тэс өөр болсон. Ингээд олон нийт шүүмжлээд байгаатай холбоотойгоор нэгэн сэтгүүлч дээрх “тайлбар”-ынх нь талаар тайлбар хүсэхэд “…1990 онд юун гадагшаа, дотооддоо визтэй улс байлаа. Гадагшаа аялах эрхийг иргэддээ бас л муу нэртэй ардчиллынхан чинь авчирсан юм шүү” хэмээн хариулж байх юм. “…Андуурчээ” юм уу, “…Өөр утга агуулгатай хэлсэн юм” гээд хариулчихаж дөнгөсөнгүй, АН-ын дарга. Ийм байдалтай ядаж байтал АН-ын өчигдрийн ээлжит мэдээллийн үеэр тус намын Нарийн бичгийн дарга А.Батпүрэв “…Бид намаас “Нээлттэй, цэгцтэй АН” аяныг зохион байгуулж, гишүүдийнхээ бүртгэлийг шинэчилж, “Ардчиллын гэрэгэ” олгож байгаатай холбоотойгоор хоёр төрлийн урамшуулал зарласан. Нэгдүгээрт, “Ардчиллын гэрэгэ” гардаж авсан гишүүдийнхээ дундаас таван хүн шалгаруулж, ардчилсан тогтолцоотой улс руу аялах “Ардчиллын аялал”-ыг санаачилсан. Хоёрдугаарт, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүдийн тоогоороо хамгийн өндөр сум, хороог шалгаруулж, намын Их хурлын үеэр шагнана” гэчихлээ. Өөрөөр хэлбэл, АН “…Манай намын батлахтай бол Америкийн виз гарна, шинэ гишүүдээс шалгаруулж гадаадад аялуулна” гээд зарлачихлаа. Товчхондоо, О.Цогтгэрэл өөрөө АН-ын даргад жулдаж,  намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ дээ.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

admin

admin

Дараагийн мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Засгийн газрыг “муухай” харагдуулж байна, Ерөнхий сайд аа!

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Засгийн газрыг “муухай” харагдуулж байна, Ерөнхий сайд аа!

Сэтгэгдэл бичих post

Recommended

Төрийн гурван өндөрлөгийн шинэ жилийн амлалт

Төрийн гурван өндөрлөгийн шинэ жилийн амлалт

2 months өмнө

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?

3 months өмнө

Popular News

  • БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Засгийн газрыг “муухай” харагдуулж байна, Ерөнхий сайд аа!

    БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Засгийн газрыг “муухай” харагдуулж байна, Ерөнхий сайд аа!

    0 shares
    Share 0 Tweet 0
  • О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • АН: Дотоод сонгуулийг зохион байгуулах хороог байгуулав

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Өмнө нь үерхэж байсан бүсгүйгээ бусадтай нийлэн бүлэглэн зоджээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 0 shares
    Share 0 Tweet 0

Connect with us

Newsletter

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor.
SUBSCRIBE

Category

  • Бусад
  • Нийгэм
  • Улс төр

Site Links

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org

About Us

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

  • About
  • Advertise
  • Careers
  • Contact

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Олдсонгүй
Бүх илэрц
  • Home

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.