• About
  • Advertise
  • Careers
  • Contact
Sunday, February 22, 2026
  • Login
Олдсонгүй
Бүх илэрц
NEWSLETTER
www.uls.mn
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
Олдсонгүй
Бүх илэрц
www.uls.mn
Олдсонгүй
Бүх илэрц
Нүүр Бусад

Н.Батсуурь: Допингийн эсрэг төв одоо арай давраад байна уу

Нийтэлсэн: admin
January 20, 2026
Ангилал Бусад
0
Н.Батсуурь: Допингийн эсрэг төв одоо арай давраад байна уу
0
SHARES
15
Үзсэн
Share on FacebookShare on Twitter

Дархан аварга Н.Батсуурь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай холбоотой дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Допингийн Эсрэг төв ямар ач холбогдолтой гэж хоёр жил дараалж, нэг хүн дээр хэдэн удаа шинжилгээ авах гээд байгаа юм бол. Хүчээр зодог тайл гэж шахаад байгаа юм уу. Өмнөх С.Зүчи гээд нөхөр цагдаад өгсөн өргөдлийг хаалгачхаж байна лээ. Утсаар ярихгүйгээр оны өмнө имэйл илгээснээ нэгдүгээр сарын 1-нээс өмнө ч гэх шиг. Одоо арай давраад байна уу? Түрүү жил 4 удаа шинжилгээ өглөө.  Гэрт унтаж байхад орж ирж авсан. Тийм дураараа Төрийн бус байгууллага гэж байдагүй юм аа. Татвар төлөгчдийн мөнгө зүгээр нэг төрийн бус байгууллагын амьдрах арга болоод байгааг бөхчүүд дуу нэгтэй дуугарах цаг нь болсон. Энэ ирсэн имэйл нь. Уншаад үзээрэй. Бөхчүүд сайн дураараа барилдаж байгаа. Олимпийн төрлийн тамирчин биш. Монголын үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах байгууллага гэдгээ ухамсарлая” гэжээ.

Түүнд ирсэн мэйл:

Эрхэм Н.Батсуурь

Таныг Шинжилгээний бүртгэлийн санд хамруулж, ADAMS системд бүртгэснийг өмнөх цахим шуудангаар мэдэгдсэн билээ.

Гэвч та 2026 оны эхний улирлын Шинжилгээний бүртгэлийн сангийн байршлын мэдээллээ ADAMS системд оруулаагүй байгааг үүгээр мэдэгдэж байна.

БАЙРШЛЫН МЭДЭЭЛЛЭЭ ОРУУЛАХ ЭЦСИЙН ХУГАЦАА ДУУССАН БОЛОХЫГ ТАНД САНУУЛЖ БАЙНА.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн 5.18-д заасны дагуу Шинжилгээний бүртгэлийн санд багтсан тамирчин нь байршлын тухай мэдээллийг улирал бүр ADAMS системд бүрэн, үнэн зөв оруулах, шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчлэн засварлах, мөн өгсөн байршлын мэдээллийнхээ дагуу допингийн шинжилгээ өгөхөд бэлэн байх үүрэгтэй. Түүнчлэн Дүрмийн 2.4.4-т зааснаар байршлын тухай мэдээллээ хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл худал, дутуу мэдээлэл өгсөн тохиолдол нь байршлын мэдээллийн бүртгэлийн алдаанд тооцогдох үндэслэл болохыг анхаарна уу.

Иймд та 2026 оны эхний улирлын байршлын мэдээллээ ADAMS системд цаг алдалгүй оруулж, цаашид аливаа өөрчлөлт орсон тохиолдолд мэдээллээ тухай бүр шинэчлэн ажиллахыг хүсье.

Байршлын мэдээлэлд дараах мэдээллийг заавал бүрэн тусгасан байна. Үүнд:

-Одоогийн оршин суугаа хаяг болон мэдэгдэл хүлээн авах цахим шуудангийн хаяг;

-Өдөр бүрийн 05:00–23:00 цагийн хооронд допингийн шинжилгээ өгөх боломжтой үргэлжилсэн 60 минутын нэг цаг;

-Тухайн улирлын турш өдөр бүр хоноглох газрын хаяг (гэр, түр байр, зочид буудал гэх мэт);

-Бэлтгэлийн талаарх мэдээлэл (бэлтгэл хийх газрын нэр, хаяг, хуваарь);

-Тэмцээний талаарх мэдээлэл (тэмцээн зохион байгуулагдаж буй газрын нэр, хаяг, хуваарь);

-Өдөр тутмын амьдралын үйл ажиллагааны цагийн хуваарь;

-Аялал хийх тохиолдолд тухайн аялалтай холбоотой бүх мэдээлэл;

-Допингийн эсрэг байгууллага болон холбогдох Олон улсын холбоод танаас допингийн шинжилгээ авахад шаардлагатай бусад бүх мэдээлэл.

Хэрэв та зодог тайлахаар шийдсэн бол энэ тухай Үндэсний допингийн эсрэг байгууллагад албан ёсоор бичгээр мэдэгдэхийг хүсье.

Энэхүү бичигтэй холбоотой асуулт, тодруулга эсвэл нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу.

admin

admin

Дараагийн мэдээ
АI хэрэгжүүлснээр зөрчил дараах байдлаар эрс буурчээ

АI хэрэгжүүлснээр зөрчил дараах байдлаар эрс буурчээ

Сэтгэгдэл бичих post

Recommended

Иргэд: 7 хоногт шатахуун, дэд сайд нарын томилгоог шийдэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ

Иргэд: 7 хоногт шатахуун, дэд сайд нарын томилгоог шийдэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ

2 months өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23 нэмэгджээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23 нэмэгджээ

2 months өмнө

Popular News

  • Өмнө нь үерхэж байсан бүсгүйгээ бусадтай нийлэн бүлэглэн зоджээ

    Өмнө нь үерхэж байсан бүсгүйгээ бусадтай нийлэн бүлэглэн зоджээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 0 shares
    Share 0 Tweet 0
  • Ашиг малтмал газрын тосны газрын дарга П.Баянбаатар та ажлаа хийнэ үү

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг “ЛУЙВАРДСАН” түүх №1…

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрс угаах үйлдвэрээ тэсэлгээний үйлдвэр, агуулахаас болж уурхайгаас хол барьсан уу?

    0 shares
    Share 0 Tweet 0

Connect with us

Newsletter

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor.
SUBSCRIBE

Category

  • Бусад
  • Нийгэм
  • Улс төр

Site Links

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org

About Us

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

  • About
  • Advertise
  • Careers
  • Contact

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Олдсонгүй
Бүх илэрц
  • Home

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.