• About
  • Advertise
  • Careers
  • Contact
Monday, January 12, 2026
  • Login
Олдсонгүй
Бүх илэрц
NEWSLETTER
www.uls.mn
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
Олдсонгүй
Бүх илэрц
www.uls.mn
Олдсонгүй
Бүх илэрц
Нүүр Бусад

ХУШХАН брэнд бүтэн жилийн турш 37 дугаар сургуулийн бага ангийн сурагчдын самрын хэрэглээг үнэ төлбөргүй хангахаар боллоо

Нийтэлсэн: admin
December 19, 2025
Ангилал Бусад
0
ХУШХАН брэнд бүтэн жилийн турш 37 дугаар сургуулийн бага ангийн сурагчдын самрын хэрэглээг үнэ төлбөргүй хангахаар боллоо
0
SHARES
4
Үзсэн
Share on FacebookShare on Twitter

Хүүхдүүдийн тархи болон биеийн хөгжлийг дэмжих, зөв хооллох дадалтай болгоход “Үдийн хоол” хөтөлбөр чухал үүрэгтэй. 

Олон төрлийн ногоо, самар, жимс идүүлж сургаснаар насан туршийн зөв хэвшил тогтдог учраас шим тэжээл судлаачид хүүхдүүддээ аль болох олон төрлийн хүнс хэрэглүүлэхийг зөвлөдөг. Иймд сурагчдын үдийн хоолны түүхий эдийн зардлыг энэ оноос 2,500 төгрөг болгон нэмэгдүүлээд буй. Гэсэн ч үнийн өсөлтөөс шалтгаалан бодит байдал дээр үр шимийг нь сайжруулах боломж хязгаарлагдаад байгаа энэ үед “Хушхан” брэнд манлайлал үзүүлэн сурагчдын үдийн хоолонд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр нийслэлийн 37 дугаар сургуультай хамтран ажиллах гэрээ өнөөдөр байгууллаа.

Хотын төвөөс долоо орчим километрын зайд гэр хорооллын бүсэд байрлах нийслэлийн 37 дугаар сургууль нь 1968 онд байгуулагдсан бөгөөд хичээлийн хоёр байртай, 2,069 сурагчтайгаар 57 дахь хичээлийн жилдээ ажиллаж байна. Тус сургуулийн захирал хамтран ажиллах санал тавьсныг “Хушхан” брэнд таатай хүлээн авснаар өнөөдөр гэрээгээ албан ёсоор байгуулж, хичээлийн шинэ улирлаас эхлэн бүтэн жилийн турш сурагчдын үдийн хоолонд Омега 3, 6, 9-ийн агууламж өндөртэй самар нийлүүлэхээр болж байна.

37 дугаар сургуулийн захирал З.Тунгалаг “Хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжиж “Хушхан” брэнд үдийн хоолонд самар нийлүүлэх болсонд баяртай байна. Анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсээр дамжуулж тус хамт олонтой холбогдож байсан. Самар нийлүүлснээр хүүхдийн өсөлт хөгжил, оюун ухааныг тэлэх хөрөнгө оруулалт юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Хушхан” брэнд манай сургуулийн бага ангид суралцаж буй 863 хүүхдийн бүтэн жилийн самрыг хэрэглээг хангахаар болж буйд маш их талархаж байна” гэлээ.

37 дугаар сургуулийн бага ангийн сурагчийн ээж С.Очирхуяг “Хүүхдүүд өдөр бүр самар идэх боломж хомс. Гадуур ид задгай худалдаалагдаж буй хуш модны самар нь чанар, эрүүл ахуйн аюулгүй байдал ямар байгаа нь эргэлзээтэй шүү дээ. Харин шинэ оноос эхлэн хүүхдүүд маань өдөр бүр үдийн хоолондоо самар идэхээр болж байна. Эрүүл мэнд, өсөлт хөгжилд самар тун сайн үр нөлөөтэй учраас тун талархаж байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

“Норд роуд” ХХК 2015 оноос эхлэн хуш модны самрыг байгальд ээлтэй аргаар боловсруулж, нэмүү өртөг шингээсэн “Хушхан” брэндийг бий болгосон байна. Эрүүл хүнсээр дэлхийг дайлах алсын хараатай “Хушхан” брэндийг өдгөө Испани, Герман, Япон, Турк зэрэг Европын дөрөв, Азийн хоёр улсад тогтмол экспортолж байна.

Тус брэнд нь хуш модны самрыг цөмөх, цэвэрлэх, сортлох болон савлах гэсэн үйлдвэрийн гурван цехээр дамжуулан нийт 20 дамжлагаар боловсруулж, эцсийн бүтээгдэхүүнээ гаргадаг аж.

Монгол орны хуш модны самрын ач тус

Монгол орны онгон зэрлэг ойд ургадаг хуш модны самар нь байгалийн эрс тэс уур амьсгал, хатуу ширүүн нөхцөлийг даван туулж боловсордог тул шимт бодис болон уургийн агууламж маш өндөр.

  • Омега 3,6,9 агууламж өндөр
  • Хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй
  • Ханаагүй тосны хүчил нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг
  • Хүний биеийн уургийн дутагдлыг нөхөж, дархлааг сайжруулдаг
  • Самарт агуулагддаг ургамлын уураг нь хүний биед 100% шингэдэг
  • Е болон F төрлийн амин дэм нь эхийн хөхний сүүг нэмэгдүүлдэг зэрэг маш олон төрлийн ашиг тустай байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.
admin

admin

Дараагийн мэдээ
С.Амарсайхан Шадар Сайдаас огцорсоноосоо хойш УИХ-ын чуулганы хуралд суухаа больжээ

С.Амарсайхан Шадар Сайдаас огцорсоноосоо хойш УИХ-ын чуулганы хуралд суухаа больжээ

Сэтгэгдэл бичих post

Recommended

П.Наранбаяр: Багшийн бичиг цаасны ажил 50 хувиар багасаж, хүүхэдтэй ажиллах цаг нэмэгдэнэ

П.Наранбаяр: Багшийн бичиг цаасны ажил 50 хувиар багасаж, хүүхэдтэй ажиллах цаг нэмэгдэнэ

3 weeks өмнө

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА

1 month өмнө

Popular News

  • МАН нэрээ унагаж, АН даргаа огцруулж байж “дотоод зодоон”-оо зогсоох уу?!

    МАН нэрээ унагаж, АН даргаа огцруулж байж “дотоод зодоон”-оо зогсоох уу?!

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Г.Занданшатарын улс төр “допинг”-гүй байсан гэхэд хэцүү

    0 shares
    Share 0 Tweet 0
  • П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Д.Дамба: Хайгуулын лиценз олголт 14 жил хаалттай байлаа. Ингээд гацаачихаар хэдэн Оюу толгой байгааг мэдэхгүй шүү дээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Connect with us

Newsletter

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor.
SUBSCRIBE

Category

  • Бусад
  • Нийгэм
  • Улс төр

Site Links

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org

About Us

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

  • About
  • Advertise
  • Careers
  • Contact

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Олдсонгүй
Бүх илэрц
  • Home

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.