• About
  • Advertise
  • Careers
  • Contact
Thursday, February 26, 2026
  • Login
Олдсонгүй
Бүх илэрц
NEWSLETTER
www.uls.mn
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
Олдсонгүй
Бүх илэрц
www.uls.mn
Олдсонгүй
Бүх илэрц
Нүүр Бусад

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?

Нийтэлсэн: admin
December 25, 2025
Ангилал Бусад
0
0
SHARES
1
Үзсэн
Share on FacebookShare on Twitter

Цөлжилтийг бид хэрхэн зогсоох вэ? Байгаль орчноо хэрхэн хамгаалж, хадгалан авч үлдэх вэ? Бидэнд ямар боломж байна вэ?

Уг нь шийдлийн гарц нээгдсэн. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, усны хомсдолын асуудлаа шийдвэрлэх, цаашид тогтвортой амьдарч, хөгжих сууриа бэхжүүлэх түүхэн боломж бидний өмнө нээгдээд байна. Энэ бол Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улс эх орондоо зохион байгуулах болсон явдал.

Түүхэн боломж гэж тодотгосон учир юу вэ? НҮБ-д гишүүнээр элссэн бүх орны Засгийн газрууд хамтын хүчээр цөлжилт, газрын доройтол, усны хомсдолын асуудлаа шийдвэрлэх гэрээ хэлэлцээрийн талбар бол COP. 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд буюу үндсэндээ 12 хоног дэлхийн 190 гаруй орны дунджаар 8.0-10 мянган хүн Монгол Улсаар, монголчуудаар амьсгална. Тэрчлэн монгол хүн бүр энэ хурлын зочид, оролцогчид. Газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад зориулах томоохон хөрөнгө оруулалтыг бид хамтдаа босгох боломж энэ өдрүүдэд нээгдэнэ.

Дэлхийн бусад оронтой харьцуулахад уур амьсгалын өөрчлөлт Монголд илүүтэй нөлөөлж байгаагаас экологийн доройтол, цөлжилт хэтдээ Монгол орны нийт газар нутгийг бараг бүхэлд нь хамрах хэмжээнд хүрч болзошгүй байгаа юм. Судалгаагаар, манай орны нийт газар нутгийн бараг 77 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртөж, усны хомсдол, бэлчээрийн талхагдал улам нэмэгдсээр байна.

Бид дэлхийн том гүрнүүд, олон улс оронтой харьцуулахад ердөө 3,6 саяуулаа. Иймдээ ч улс орондоо эзлэх байр суурь, үүрэг хариуцлагаараа бусдаас өөр. Үнэндээ бидний эдлэх эрхээс илүүтэй нийгмийн тогтвортой амьдрал, хүн төрөлхтөн оршин тогтнох, эсэх байгаль орчноо хамгаалахтай салшгүй холбоотой. Тэгвэл 3,6 сая хүний нэг болж төрсөн та, би, бид бүгд эцэг, эхээ хайрладаг шигээ байгаль орчноо хамгаалж, үр хойчдоо эрүүл дэлхийг үлдээх учиртай.

НҮБ-ын гишүүн 190 гаруй улс орон Монголд COP17 хурлыг зохион байгуулахыг сайшаан хүлээж авсан. Тууштай дэмжиж ажиллана гэдгээ НҮБ-ын гишүүн орнуудын төр, засгийн төлөөллүүд, төсөл, хөтөлбөрийн удирдагчид албан ёсоор мэдэгдсээр байна. Монгол Улс энэ итгэл, хүлээлгэсэн хариуцлага, боломжийг нэр төртэйгөөр гүйцэтгэх, эсэх дан ганц төр, засгийн ажил, зорилго биш. Монголоор овоглодог хэн бүхэнд хамаатай асуудал. Энэ бол зөвхөн байгаль орчныг хамгаалах асуудал биш, өнөө хийгээд ирээдүй хойчдоо тогтвортой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хөрөнгө оруулалт юм.

admin

admin

Дараагийн мэдээ

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо

Сэтгэгдэл бичих post

Recommended

Х.Нямбаатар: Нийслэл такси бааз байгуулахгүй

Х.Нямбаатар: “ДЦС-5”-ын тендер 2003 оноос хойш бүтэлгүйтэж явсаар байгаад орхигдсоныг дахин эхлүүлж, эзэнжүүлээд байна

4 weeks өмнө
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд нийтийн тээврийн автобус явж эхэлжээ

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд нийтийн тээврийн автобус явж эхэлжээ

2 months өмнө

Popular News

  • АН: Дотоод сонгуулийг зохион байгуулах хороог байгуулав

    АН: Дотоод сонгуулийг зохион байгуулах хороог байгуулав

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Өмнө нь үерхэж байсан бүсгүйгээ бусадтай нийлэн бүлэглэн зоджээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 0 shares
    Share 0 Tweet 0
  • Ашиг малтмал газрын тосны газрын дарга П.Баянбаатар та ажлаа хийнэ үү

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг “ЛУЙВАРДСАН” түүх №1…

    0 shares
    Share 0 Tweet 0

Connect with us

Newsletter

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor.
SUBSCRIBE

Category

  • Бусад
  • Нийгэм
  • Улс төр

Site Links

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org

About Us

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

  • About
  • Advertise
  • Careers
  • Contact

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Олдсонгүй
Бүх илэрц
  • Home

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.