• About
  • Advertise
  • Careers
  • Contact
Monday, January 12, 2026
  • Login
Олдсонгүй
Бүх илэрц
NEWSLETTER
www.uls.mn
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
  • Home
    • Home – Layout 1
    • Home – Layout 2
    • Home – Layout 3
    • Home – Layout 4
    • Home – Layout 5
Олдсонгүй
Бүх илэрц
www.uls.mn
Олдсонгүй
Бүх илэрц
Нүүр Бусад

“Мад тавиулсан” АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулаад эхлэв үү?

Нийтэлсэн: admin
December 22, 2025
Ангилал Бусад
0
“Мад тавиулсан” АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулаад эхлэв үү?
0
SHARES
3
Үзсэн
Share on FacebookShare on Twitter

АН-ын бүлгийн гишүүд пүрэв гарагт Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзсан.  Ингэхдээ тэд дэд сайд нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад гардуулав.  Гэвч Ерөнхий сайд тэдний энэхүү нүүдлийг тооцоолж байсан мэт “мад” тавиад гаргалаа.  АН-ын дарга О.Цогтгэрэл уулзалтын үеэр “Сүүлийн үед УИХ-ын чуулган,  Засгийн газрын хуралдаанаар албан тушаалын халаа, сэлгээ, томилгоог л хийж байна.   Зардал нэмсэн томилгоог хийж байна. Түүний нэг нь дэд сайдын томилгоо. Ардчилсан намын бүлгийн хувьд дэд сайдын томилгооноос гадна төсвийн тасалдал, бизнес эрхлэгч аж ахуй нэгжийн дампуурал гээд энэ асуудлыг мөн давхар хөндөж төрөө цомхон болго, төсвөө тана, энэ ажил дээр бодлогын том баримт бичгээ оруулж ир, ард иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа дэд сайдын томилгоогоо цуцал” гэдэг шаардлага тавьсан.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газар хуулийн дагуу ажиллаж байгаа. Засгийн газрын тухай хуульд дэд сайд байна гэдэг зохицуулалттай, энийг УИХ өөрчлөх боломжтой. Та бүхэнтэй хамтарч ажиллая.  Хуулийн төслийг өргөн барьж Засгийн газрын бүтцээс дэд сайдтай ажиллана гэдэг заалтыг хасах ёстой. Тэгвэл бид хамтран ажиллая” гэв.  Өөрөөр хэлбэл АН-ынханд хуулийн төсөл санаачлан батлуулах үүрэг өгөөд гаргав.  Шаардлага хүргүүлсэн АН-ын бүлгийн гишүүд ч “Бид бүлгээрээ дахин ярилцана. Данхар засгийн газар байж болохгүй, 20 яам, 40 сайдыг болих ёстой. Тэр тусмаа дэд сайдыг болих ёстой гэдэг шаардлага тавьж байгаа” гэдгээ илэрхийлсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18.4-т “… сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасан. Энэ хуулийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, 16 дэд сайдын нэрийг танилцуулж,  Засгийн газраас 128 хяналтын менежерийг цомхотгож 16 дэд сайдыг томилох тогтоолыг баталсан билээ.  Харин өчигдрөөс Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг санаачилж, бүлгийн дарга О.Цогтгэрэлийн албан бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл байна.  Ерөнхий сайдын өрөөнд орж мад тавиулсан АН-ынхны дараагийн улс төрийн нүүдэл энэ бололтой.  Хэрэв УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй буюу 32 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан тохиолдолд уг асуудал УИХ-ын босго давна. УИХ хэлэлцэхдээ Дэгийн тухай хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 64-өөс дээш гишүүн уг саналыг дэмжвэл Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох хуулийн заалттай билээ.  Тэгэхээр АН эхний нүүдлээ хийсэн ч хууль санаачлах үүрэгтэй болж, Ерөнхий сайдад “мад” тавиулсан.  Гэсэн ч тэд дараагийн нүүдлээ хийж, Ерөнхий сайдыг огцруулах бичиг явуулж магадгүй байна.  Үүний хариуд Ерөнхий сайд Г.Занданшатар ямар нүүдэл хийх нь улс төрийн хүрээнд анхаарал татаж эхэллээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

admin

admin

Дараагийн мэдээ
А.Ундраа: Анхнаасаа орлогоо бодитой төсөөлж, олсныхоо хэрээр хөлөө жийдэг зарчмыг баримталсан бол төсөв тасрахгүй байсан

А.Ундраа: Анхнаасаа орлогоо бодитой төсөөлж, олсныхоо хэрээр хөлөө жийдэг зарчмыг баримталсан бол төсөв тасрахгүй байсан

Сэтгэгдэл бичих post

Recommended

“Ноорог“-ийн О.Уламсайханыг “Найз охиноо амиа хорлоход хүргэсэн“ гэх үндэслэлээр 8 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, шүүхэд шилжүүлжээ

О.Уламсайхан: Намайг яаж ч оролдоод миний сэтгэл зүй тогтвортой

1 week өмнө

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо

4 weeks өмнө

Popular News

  • МАН нэрээ унагаж, АН даргаа огцруулж байж “дотоод зодоон”-оо зогсоох уу?!

    МАН нэрээ унагаж, АН даргаа огцруулж байж “дотоод зодоон”-оо зогсоох уу?!

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Г.Занданшатарын улс төр “допинг”-гүй байсан гэхэд хэцүү

    0 shares
    Share 0 Tweet 0
  • П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Д.Дамба: Хайгуулын лиценз олголт 14 жил хаалттай байлаа. Ингээд гацаачихаар хэдэн Оюу толгой байгааг мэдэхгүй шүү дээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Connect with us

Newsletter

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor.
SUBSCRIBE

Category

  • Бусад
  • Нийгэм
  • Улс төр

Site Links

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org

About Us

We bring you the best Premium WordPress Themes that perfect for news, magazine, personal blog, etc. Check our landing page for details.

  • About
  • Advertise
  • Careers
  • Contact

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Олдсонгүй
Бүх илэрц
  • Home

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.